Зам тээврийн салбарт хууль бус томилгоо хийдгийг АТГ илрүүллээ
2017-09-28

 

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Тус яаманд төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилсон байх бөгөөд эдгээр 9 албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн салбарын хэмжээнд 5 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон, тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн орлого төвлөрүүлэлт, зарцуулалт, гэрээний үүргийн биелэлтэд тавих хяналт сул, чиг үүрэг, статус нь тодорхойгүй байх тул холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх талаар Ажлын хэсгээс танилцууллаа.

 

Мөн тус яам, агентлагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод болгох, ялангуяа тусгай зөвшөөрөл болон улс хооронд ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай бөгөөд зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар судалгаа хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг танилцуулсан.

 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг залруулах ёстой. Төрийн захиргааны албан тушаалд 9 хүн гэрээгээр ажиллаж байгаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтын зарчмыг зөрчсөн үйлдэл. Ийм явдал байж болохгүй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдээс гаргасан санал, зөвлөмж, шийдвэрийг Төрийн албаны зөвлөл цаашид өөрийн хамаарах ажил үүргийн хүрээнд анхаарч, хамтран хэрэгжүүлэх болно. Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газар шиг ингэж төрийн бүх байгууллагууд руу орж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эсэргүүцэж болохгүй. Энэ бол та нөхдийг хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж байгаа арга хэмжээ шүү” гэж хэлэв. Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат “Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн. Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” гэлээ.

 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гээд хүлээлгэх ял шийтгэлийг заагаад өгчихсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь заавал тодорхой хохирол шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчид аа, та бүхнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсаныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ямар түвшинд байгааг үзэж харах нь бидний хоёр дахь зорилго. Бид та нарын мууг үзэх гэж, эсвэл ажил хийсэн болж нийгэмд харагдах гэсэндээ энд суугаагүй юм шүү. Шинээр гарсан хууль тогтоомжтой танилц, сургалт ав. Бид авлигатай тэмцэх ажлыг иргэд, олон нийтийн хяналтад өгөх бодлого хэрэгжүүлж байгаа. Танай салбарт 3 иргэн та нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Тэр хүмүүс бол Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүд юм шүү” гэж хэлэв.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд яам, агентлагт ажилласан тайлан, дүн мэдээндээ үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөхөөр бэлтгэж байгаа юм. Зам тээврийн салбарын хэмжээнд дараах хэд хэдэн чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр хэлэлцүүлгийн төгсгөлд шийдвэрлэлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын одоогийн статусыг өөрчлөх, навигацийн орлогыг хянах, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн байгууллагаар мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжийн хүрээнд ил тод байдлыг хангуулах,  гэрээт ажилтнууд олноор ажиллуулж байгааг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны тогтоолыг зөрчиж газар, хэлтсийн дор “Алба” гэсэн нэгж ажиллуулж удирдах албан тушаалтны орон тоог нэмж байгаа зөрчлийг арилгуулах зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.iaac.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
инег бух ганболд их нотой дор. саммит хэдээр хахуульдсан бол доо. будуун даргатай энэ дотор оорийн хучээр энд суугаа гэж хэлэх нэг ч хун байхгуй дээ. тийм биз гахайнуудаа Ноён солиот онгоц авчирч эвдээд чонгуульд ашиглах гэж
2017-09-29
Зочин:
авилгын өөхшүүлж баигаа энхжаргалыг өөрииг нь шалга
2017-09-29
цэвэрлэ:
хуу цэвэрлэж жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ тавиач ээ Ёстой нэг завхарсан салбар Бол ИНЕГ МИАТ ОУНБ
2017-09-29
цэвэрлэ:
хуу цэвэрлэж жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ тавиач ээ Ёстой нэг завхарсан салбар Бол ИНЕГ МИАТ ОУНБ
2017-09-29
а:
Төрийн банкыш яаралтай шалгаачээ. Цэндсүрэн, Ганбаатар, Энхсайхан нар мөнгө авч ажилд оруулдаг гэж байна ш дээ. Авилгын том сүлжээ тэнд байна. Том том зээлийг өдөрт нь гаргадаг гэсэн шүү.
2017-09-29
а:
Төрийн банкыш яаралтай шалгаачээ. Цэндсүрэн, Ганбаатар, Энхсайхан нар мөнгө авч ажилд оруулдаг гэж байна ш дээ. Авилгын том сүлжээ тэнд байна. Том том зээлийг өдөрт нь гаргадаг гэсэн шүү.
2017-09-29
а:
Төрийн банкыш яаралтай шалгаачээ. Цэндсүрэн, Ганбаатар, Энхсайхан нар мөнгө авч ажилд оруулдаг гэж байна ш дээ. Авилгын том сүлжээ тэнд байна. Том том зээлийг өдөрт нь гаргадаг гэсэн шүү.
2017-09-29
Зочин:
husaad ogoochee
2017-09-29
хэн хийв:
Дэд сайд хөрөнгө мөнгө барсан шал хэрэггүй орон тоо манайд байдаг.Илүү дутуу хүнийг дур мэдэн авч байгаа хүн бол дэд сайдтай холбоотой.Яамныхан бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ
2017-09-29
Songogch:
Sould Cazino dotor humuusiin zurgiig avaal shantaaj hiigeed yavdag bsan ter har Tsogoo odoo ichihgui bodlogo gargal ynii ded said hiigeel suuj bhin gar Mi = Ju 2 in henii zurgiig avchihsan bolood tend ochsiin
2017-09-29
999:
ХАЛТАР ХАР ЦАРАЙТАЙ 2 ЮМ ХАРЛУУЛЖ ӨГСӨНДӨӨ ХАЙРАН САЛБАРЫГ МИНЬ
2017-09-28
Зочин:
Зам тээврийн сайд хуужаа Ганбат гэгч Бадамжунайгийн утсан хүүхэлдэйг хурдан зайлуулаач ээ
2017-09-28
Allah:
Namiinner barigch Batmunkiin Batgargaliin misund
2017-09-28
zochin:
ene yamnii turiin nariin bichgiin darga gegdeh Baterdene gedeg chin jinhene hornii mashin daa naad nuhruusuu ehleed arga hemjee avbal yasan yum be
2017-09-28
зочин:
60-н Тэрбумын л нэг хэсэг л байгаа биз дээ, Даравч далдай нь, Булавч бултай нь гэгчээр Прокурор 60-н Тэрбумын хэргийг хаачихсан байдаг, Энд тэндээс Хууль бус томилгоонууд илрээд байдаг , Хөгийн ч юм их болох юмаа даа
2017-09-28
АТГ-т:
Яамны зарласан ажлын байранд 2 удаа өрсөлдсөн. Бүх шалгуурыг хангасан байхад ханшаагүй гээд авдаггүй. Яагаад.гэхээр сайдын болон газрын дарша өөрийн хүнээ авна гэсэн үгээр хариулдаг. За тэр Хятадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөлд.ашиг сонирхлын нэгдлээр хүн авч баг бзрдүүлж.баллаж байх шиг
2017-09-28
Яг зөв:
Яг зөв
2017-09-28
зочин:
60-н тэрбумын хэрэг илэрч байна уу.
2017-09-28
TAshuur:
TAZ, ATG uud say l neg serj ajildaa orj baih shivdee, mun ch udaan untvaa shuu...kk
2017-09-28