Зөгийн балаар үснийхээ өнгийг сэргээцгээе
2017-09-29

Америкийн “www.wikihow.com” сайт зөгийн балаар үснийхээ өнгийг сэргээх аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Үсээ будаж, хордуулахгүйгээр зөгийн балын тусламжтай үснийхээ өнгийг сэргээж, гялалзуулах боломжтой. Эхлээд тусгай саванд 50 грамм зөгийн бал хийж, сайтар хутгаарай.

 

Алхам №2

 

 

Хуурай үсэнд зөгийн балаа сайтар түрх. Үснийхээ угад сайтар түрхээрэй.

 

Алхам №3

 

 

Дараа нь тусгай торон малгай өмсөх шаардлагатай.

 

Алхам №4

 

 

10-15 минутын дараа үсээ бүлээн халуун усаар угаах хэрэгтэй. Зөгийн балаа арилгах хүртлээ үсээ угаагаарай.

 

Алхам №5

 

 

Үсээ цэвэр усаар зайлсныхаа дараа шампуниар үсээ угаахыг зөвлөж байна.

 

Алхам №6

 

 

Зөгийн бал таны үсийг гэрэлтүүлж, үсний будаг хэрэглэх шаардлаггүйгээр гялалзуулах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин