Серена Уильямс гайхалтай туржээ
2017-09-29

АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс болон “Reddit” порталын үүсгэн байгуулагч  Алексис Оганян нар энэ сарын 1-нд охинтой болсон юм.

 

 

Хос охиндоо Алекс Олимпа Оганян Жр гэх нэрийг хайрлажээ. Өдгөө 35 настай тамирчин бүсгүй хоёр долоо хоногийн өмнө  өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан охиноо олон нийтэд танилцуулсан билээ.

 

Тэгвэл амаржаад удаагүй байгаа тамирчин бүсгүй өмнөх шигээ гайхалтай харагдах болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.  Тэрбээр өчигдөр инстаграмдаа шинэхэн зургаа нийтлээд Өмнөх шигээ болоход их хугацаа шаардлагатай байх” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин