4700 өрхөд сайжруулсан түлш тараана
2017-09-29

 

Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад нийслэлийн төсвөөс 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Мөн ирэх сарын 1-нээс зорилтот бүлгийн 4700 орчим өрхөд сайжруулсан түлш тараах аж. Агаарын бохирдол үүсгэгч бас нэгэн хүчин зүйл нь атомашины утаа. Нийслэлд бүртгэлтэй 430 мянга гаруй тээврийн хэрэгслийн 75.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл байдаг аж. Тиймээс насжилтаас нь шалтгаалан ихээхэн утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах гэнэ.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин