Оюуны талхандаа дугаарласаар
2017-09-29

 

“Азхур” номын их дэлгүүр номнууддаа 10-72 хувийн хямдрал зарласантай холбоотойгоор тус дэлгүүрээр үйлчлүүлэх хүмүүс урт дараалал үүсгээд байна. Тодруулбал, “Азхур”өнөөдрөөс энэ сарын 1-нийг хүртэл 72 цагийн турш 72 хувийн хямдралтай худалдаа явуулж байгаа.

 

Тус дэлгүүр нь нэг дор 1000 хүн хүлээн авах хүчин чадалтай ч дэлгүүр 09.00 цагт нээгдэхтэй зэрэгцэн иргэд оюуны талхаа авахаар урт дараалал үүсээд байна.

 

Хямдрал зөвхөн төв дэлгүүртээ буюу Нарны зам дагуу, “Саруул” худалдааны төвийн урд, байрлах “Азхур” номын их дэлгүүрт явагдана. Мөн хядралтай холбоотойгооор тус дэлгүүр рүү хоёр чиглэлээс автобус хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилж байна. Тодруулбал,  “Өргөө-1” кинотеатрын автобусны буудлаас энэ сарын 29, 30-нд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагт, ирэх сарын 1-нд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цагт “Азхур” номын дэлгүүр рүү хөдлөх аж.

 

Харин Зүүн дөрвөн замын хойд талын автобусны буудлаас  энэ сарын 29, 30-нд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагт ирэх сарын 1-нд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цагт үйлчлэх юм байна.

 

Р.Дулам

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
соелтой сайхан харагдаж бна браво
2017-09-30
Зочин:
Ямар гоё юм бэ урагшаа манайхаан
2017-09-29