Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
2017-09-29

 

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, дэд дарга Б.Саруул нар үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ахмадуудад хандан сайн сайхныг хүсч, эрүүл энх урт удаан наслахыг ерөөв.

 

1990 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан нийт 28 ахмад байдаг юм.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.president.mn

Shuud.mn
Сонин хачин