П.Орхон, Д.Сумьяа нарт шагнал гардууллаа
2017-09-29

 

Өнгөрөгч 8 сар бол Монголчуудын хувьд спортын одтой сар байсан гэхэд болно. Чөлөөт бөхийн ДАШТ, Жүдо бөхийн ДАШТ, боксын ДАШТ зэрэг томоохон тэмцээн уралдаанууд болсон. Манай тамирчид ч очсон тэмцээн болгоноосоо ганзага дүүрэн ирсэн юм. Тэр дундаа жүдо бөхийн ДАШТ болон чөлөөт бөхийн ДАШТ-ээс дэлхийн аваргууд төрсөн нь саяхан мэт санагдаж байна. Тэгвэл МҮОХ-оос 8 сарын шилдэг тамирчдыг нийт иргэд болон спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулсан. Ингээд 8 сарын шилдгүүдээр жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумьяа болон чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон нар тодорсон. Уг тамирчдыг тодруулахдаа 50 хувийг нь энгийн иргэдийн саналыг онлайн хэлбэрээр харгалзаж, үлдсэн тавин хувийг спортын сэтгүүлчдийн холбооны саналаар тодруулжээ.

 

Тэгвэл өнөөдөр тэднийг МҮОХ-ны байранд хүлээн авч  уулзан шагнал гардууллаа. Мөн энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган байлцаж, сарын шилдгийг тодруулах тус шагналыг цаашид уламжлал болгон явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Харин Д.Сумьяа болон П.Орхон нар энэхүү шалгаруулалт төслийг сайшаагаад тамирчдын хооронд өрсөлдөөн үүсэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.

 

Б.Энх-Амгалан

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сумьяа бол агуу бөхөө.харин Чөлөөт бөх бол өөр.эмэгтэй бөх дэлхийд тун ядмагхан хөгжсөн эрэгтэйгээс ур чадвар хол дутуу.Хэдхэн бөхчүүд л барилддаг.Гэхдээ Орхон тэр хэдийгээ ур чадвараар биш бярдаж түрүүлсэн нь үнээн.Өөрөө их аятайхан зантай.ухаалаг охин харин тэр Хосбаяр багш нь арай л онгироо юмаа.Боловсрол муутай хүлээцгүй муйхар нь харагдаад байх юм.
2017-09-30