Серхио Агуэро осолд оржээ
2017-09-30

 

Английн Манчестер сити клуб шилдэг довтлогч Серхио Агуэро гэмтлийн улмаас 2 сар талбайд гарахгүй болжээ. Аргентин эрийн хувьд өчигдөр Нидерландын Амстердам хотод Колумб дуучин Малумагийн тоглолтыг үзсэн байна. Харамсалтай уг тоглолт өндөрлөснөөс хойш цаг орчмын дараа тэрбээр зам тээврийн осолд орсон байна.

 

Агуэро тухайн үед таксинд сууж явсан бөгөөд машин замын хажуугийн шонг мөргөжээ. Энэ үеэр шилдэг довтлогчийн хавирга хугарсан гэнэ. Өнөөдөр тэрбээр Манчестер хотод эргэн очиж эмнэлэгийн шинжилгээнд орох гэнэ.

 

Премьер лигийн шинэ улирлыг тун сайн эхлүүлээд байгаа Манситигийн хувьд энэ долоо хоногт Челси клубын эсрэг чухал тоглолтыг хийнэ. Уг тоглолтод С.Агуэро оролцохгүй нь тодорхой болж байна. Уг нь тэрбээр шинэ улирал эхэлснээс хойш аль хэдийнээ 7 гоолыг оруулаад байгаа юм.

 

Аргентины шигшээ баг 2018 оны ДАШТ-ны урьдчилсан шатыг тун тааруу үргэлжлүүлж байгаа. Эрхээ авах боломж тун бага болоод байгаа тэд ирэх сард тун чухал 2 тоглолтыг хийх учиртай. Эдгээр чухал тоглолтуудыг Агуэро өнжих нь гарцаагүй болж байна.

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин