Зөгийн бал байнга хэрэглэх 6 шалтгаан
2017-10-02

Зөгийн бал байнга хэрэглэх 6 шалтгааныг www.wikihow.com сайт мэдээллээ.

 

Нэг

 

 

Зөгийн бал бол биеэс хорыг гадагшлуулагч байгалийн органик бүтээгдэхүүн юм. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн балтай ус уувад ходоодны үйл ажиллагаа сайжирч, хоолны шингэлт ч мөн сайжрах болно. Ходоодны үйл ажиллагаа сайн байна гэдэг таны арьс гэрэлтсэн тунгалаг байна гэсэн үг.

 

Хоёр

 

 

Шоколаданд агуулагдах элсэн сахарын хэмжээ, зөгийн балд агуулагдах сахарын хэмжээ хоёр тэс өөр үр дүн үзүүлдэг. Зөгийн балны агууламжин дахь элсэн чихэр нь 100% байгалийн гаралтай тул өөхийг шатааж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг байна. Тогтмол хэрэглэвэл мэдэгдэхүйц үр дүнг үзүүүлж чадна.

 

Гурав

 

 

Дээр дурьдсанчлан зөгийн балны найрлаганд фруктоз, глюкозны хэмжээ нь ижил тэнцүү байдаг. Энэ нь цусан дахь холестрин болон сахарын хэмжээг тэнцвэржүүлж, хэтэрсэн тохиолдолд багасгадаг байна.

 

Дөрөв

 

 

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, цус харвалтаас гайхалтайгаар сэргийлж чаддаг. Хэрхэн хэрэглэх вэ гэж үү? Кофе уухын оронд зөгийн балтай ус, сүү уух, хоолондоо зөгийн бал хэрэглэж болно.

 

Тав

 

 

Ялангуяа өвлийн цагт бол зөгийн балыг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь 100% байгалийн гаралтай зөгийн балыг хэрэглэснээр хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлүүд нөхөгдөж, хорт бодисууд устдаг. Ингэснээр дархлаа ч мөн сайжирч, амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас бүрэн сэргийлдэг.

 

Гоо сайхнаа авар

 

 

Зөгийн бал арьсыг мөн гуужуулдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг, хүнсний содатай холиод яг гуужуулагч шиг түрхэж хэрэглэвэл үхэжсэн арьс унаж, арьсны өнгө сэргэдэг байна. Зөгийн бал нь халдваргүйжүүлэх, ариутгах үйлчилгээтэй байдаг. Тиймээс батга гарсан хэсэг дээр түрхээд 10-15 минут байлгаад цэвэр бүлээн усаар угаавал бохир нь арилж, хавдар нь буудаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хэрлэнчимэгийн Баяртуул:
Би зөгийн балны тухай сурталчилгаа бичих ёстой байсан юмалдаа тэгээд юу бичих ёстойгоо мэдэхгүй байсан юм. Тэгтэл ГҮҮГЛЭ-ээс хайтал. Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ-ийн бичсэн сэтгүүлийг уншсан тэгтэл яг л надад хэрэгтэй байсан зүйл гарч ирсэн юм. Цаашдаа үргэлж ийм сайхан сэтгүүл бичээрэй. Амжилт хүсье💖💖💖💖
2024-03-22
Э.Түвшинбаяр:
Маш гоё зүйл байна
2024-02-14
Э.Түвшинбаяр:
Маш гоё зүйл байна
2024-02-14
Зочин:
Ynker zogin balin gaihamshigtai
2017-10-05