Жорж Клуни: Аав болох тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй
2017-10-02

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни “US Weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд аав болсон. Аав болсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

 

-Үгээр илэрхийлэхийн аргагүй аз жаргалыг мэдэрч байна. Мэдээж аав болохыг их мөрөөддөг байлаа. Энэхүү энгийн мөртлөө эгэлгүй сайхан мөрөөдлийг мөрөөдлийг минь эхнэр минь биелүүлж өглөө.

 

-Нэг л өдөр та хоёр хүүхдийн аав болсон. Мэдээж хэрэг тулгамдаж байгаа биз дээ?

 

-Маш их сандарч бас тулгамдсан. Аав болох тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм байна.

 

-Ихрүүдийнхээ талаар сонирхуулаач?

 

-Тэд их бага байна. Тэдний хийдэг үйлдэл гэвэл унтах, идэх бас уйлах. /инээв/ Заримдаа тэд хэдэн цаг ч хамаагүй уйлцгаадаг.

 

-Охиныг тань Александр, харин хүүг тань Элла гэдэг. Хүүхдүүд тань хэнийгээ дуурайсан бэ?

 

-Ээжийгээ илүү дуурайсан. Охин минь ээжтэйгээ тун адилхан. Харин хүү минь ээж, аавынхаа холимог юм уу даа. Нүд нь минийхтэй тун адилхан.

 

-Хэзээ таны хүүхдүүдийн гадаад төрх нийтэд ил болох уу?

 

-Мэдэхгүй нэг л өдөр ил болох байх.

 

-Та хуримынхаа зургийг дэлхийн бүхий л алдартай сэтгүүлд гаргасан Ихэнх алдартнууд шинэхэн хүнээрээ алдартай сэтгүүлүүдийг чимэхийг хүсдэг. Энэ талаар?

 

-Би энэ талаар огт бодоогүй юм байна. Би хүүхдүүддээ илүү тайван орчинг бүрдүүлж өгмөөр байна.

 

 

-Таны эхнэр Амаль төрөөд маш хурдан жин хассан. Үнэхээр гайхалтай.

 

-Эхнэр минь төрөөд тийм ч их жин нэмээгүй. Нэг л мэдэхэд өмнөх шигээ гайхалтай харагдах болсон.

 

-Саяхан ажилдаа орсон байсан. Амаль хэвлэлийнхэнд “Нөхөр минь ажилдаа арай эрт орлоо хэмээн буруутгасан” гэж ярьсан. Та үнэхээр эхнэрээ буруутгасан юм уу?

 

-Тийм ээ би түүнийг илүү сайн амарч бас хүүхдүүдийнхээ дэргэд олон цагийг өнгөрүүлээсэй хэмээн хүссэн. Гэхдээ миний бодлыг сонсохыг хүсэхгүй байсан учир би олон зүйл яриагүй. Бүх хүн дуртай зүйлээ хийгээсэй хэмээн хүсч байна.

 

-Та хуримаа хийгээд л дараахан зураг авалтад орсон. Мөн эхнэрээ жирэмсэн байх хугацаанд зураг авалттай байсан.

 

-Тийм ээ. Би ихэвчлэн завгүй байдаг учир эхнэрээ ойлгосон.

 

-Танай гэр бүлд аз жаргалыг хүсье?

 

-Маш их баярлалаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02