Эрх баригчид ”эргэлт хийх” намрын чуулган
2017-10-02

 

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ парламентын хувьд намрын хоёр дахь чуулган. Энэ парламентын тухайд хаврын чуулганы завсарлагааны хугацаа түүхийн хуудсанд хар, цагаан алинаар нь ч тэмдэглэгдэн үлдэх хэд хэдэн үйл явдал тохиолоо. Хаврын чуулганы  завсарлагааны хугацаанд улс төр намжаагүй улам ч буцалж байлаа. Гэхдээ энэ нь аль нэг гуравдагч хүчин эсвээс иргэний хөдөлгөөний зүгээс бус эрх баригчдын дотоод асуудлын хүрээнд явагдсанаараа онцлогтой.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнгөрсөн 25 жилийн хугацаанд  анх удаа явагдлаа. Хуулиараа хаврыг чуулган долдугаар сарын нэгэнд завсарлах дэгтэй. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд  долдугаар сарын 6-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд намрын чуулганаар хэлэлцэх асуудал, зарим хууль тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Харин долдугаар сарын 10-нл ээлжит бус чуулган зарлаж,  өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үдэж, шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөр үндэсний их баяр наадмаа угтлаа.

 

Өнөөдрийн парламентын олонхийг бүрдүүлж байгаа үнэмлэхүй олонхи  “бүдүүн 65”-ын бүлэг чуулганы завсарлагааны хугацаанд Засгийн газартаа хариуцлага тооцлоо.  УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 31 гишүүн гүйцэтгэх засаглалыг “Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй,  зарим төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг уртасгаж нийгмийг бухимдуулсан,  концессийг өөрсдөдөө хуваарилсан, гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан алхам хийсэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг ялагдалд хүргэсэн” гэж дүгнэн Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан. Ийнхүү дээрх асуудлын хүрээнд ээлжит бус чуулганыг хуралдуулж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа.  Тиймээс ч чуулган завсарлагааны хугацаанд  намрын ургац хураалт, өвлийн бэлтгэлийг хангах ажлыг  огцорсон Засгийн газар хийж гүйцэтгэсээр ирлээ. Ерөнхийлөгч болоод УИХ дахь сөрөг хүчин АН-ын зүгээс ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, Ерөнхий сайдаа томилж, цаг үеийн асуудлыг шийдвэрлүүл гэсэн санал, хүсэлтийг гаргасан хэдий ч эрх баригчид  хуулин дахь “дараагийн Засгийг бүрдүүлэх 30 хоногийн хугацааг ягштал баримталж, намрын чуулган хүргэлээ.

 

Гэхдээ Засгийн газраа огцруулсны дараагаар эрх баригч хүчин МАН бага хурлаа хуралдүулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг батламжилсан. Цаашлаад УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар 100 хувь дэмжүүллээ.

 

Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд шинэ Ерөнхий сайдыг томилно. Намрын чуулган энэ парламентын хувьд тэр дундаа эрх баригчдын хувьд ихээхэн хариуцлагатай үе. Үйл хөдлөл, үг хэлээ гэхээсээ гаргасан шийдвэр нь  нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдаад байгаа асуудалд хэрхэн нөлөөлөхөөс  улс орны цаашдын хөгжил, МАН-ын ирээдүй ч шалтгаалах юм.

 

Ер нь аль ч парламентын үеийн намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэн баталдагаараа ачаалал ихтэй, хариуцлагатай үе байдаг. Харин энэ намрын чуулганд эрх баригч хүчин шинэ Засгийн газраа байгуулж, шинэ удирдагчаа томилно. Тиймээс шинээр байгуулагдах Засгийн газрын танхим “нэмэгдэхүүний байрыг сольсон” байх уу, МАН-ын шинээр сонгогдох дарга залгамжлагч байх нь уу, эрх баригчдын шинэчлэлт дороо эргэлдсэн байх эсэх,  бодлогын шинжлэл гаргах нь уу гэдгийг олон нийт чих тавин, хараа бэлчээж байгаа.

 

Басхүү чуулганы нээлтэд Ерөнхийлөгч тааллаараа оролцдог. Тэр дундаа шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгын  хувьд  энэ намрын чуулганаар Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцох юм. Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон гурван сарын хугацаандаа дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих чуулганы зохион байгуулж, Владивостокийн чуулганд оролцож, нүүрсний салбарын асуудаар хойд хөрштэй гэрээ байгуулж, оффшорт байгаа мөнгөө эх орондоо оруулж ирэхийг монголчууддаа уриалж,г 49 хоногийн уучлалын хугацаа өгсөн. Ямартай ч өнгөрсөн хугацаанд оффшор бүсээс Монголд 4.3 сая ам.доллар оруулж ирсэн гэх сайн мэдээтэйгээр намрын чуулганыг угтаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намрын чуулганы нээлтэд оролцон,  улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар болон бусад асуудлаар  эрх баригчдад  болон олон нийтэд хандн үгээ хэлэх биз ээ.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхийд гайхагдсан 2-3 уурхай ажиллаж байна, 60 сая мал байна, өргөн уудам газар нутаг байна, элдэв халдлага дайралт алга ийм сайхан орны 3 саяхан иргэдээ ядуу гуцуу, өр ширэнд бариулан тарчилааж байгаа төрийн түшээд нэртэй луйварчдаа! нэгийг бодооч бодооч
2017-10-03
Зочин:
КОНЦЕСС ОМНОХ ЗАСГИЙН УЕИЙНХ ГЭЭД КУКЛА ФСДА ХУЦААД БАЙХ. ТЭГЭЭД ТАНАЙ САЙД НАРТ ХУВААРИЛАА ЮУ. БОЛОМЖИЙН ХУДЛАА ЯРИГДАЖ. ЭЗДИЙГ ЧИ МИЕЭТЭЙ ХАМТ ТОДРУУЛСАН шуу
2017-10-02
Зочин:
МАН, УИХ нь ямар нэг үл мэдэгдэх нууц бүлэглэлийн гарт бүрэн хэмжээгээр орсон байна. Монгол улсыг өнөөдөр УИХ, Засгийн газар, МАН бус ямар нэг нууц бүлэглэл удирдаж байна. Тэр нууц бүлэглэл нь огцорсон засгийн газрын шадар сайдыг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулах шахалт, дарамтыг МАН, УИХ-д тулган хүлээлгэж байна.
2017-10-02
Зочин:
Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.
2017-10-02
Зочин:
Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг нийгэм, эдийн засгийн хуулийг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз
2017-10-02
Зочин:
Хүн ардаа!!! Зохиогчдыг нь нууцалсан Орос төсөл гэдэг дөрвөн боть номыг олж уншицгаа. Бид Ардчилал гэж яаж солиорсноо бага ч болов ойлгоно.
2017-10-02
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-10-02
Зочин:
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог нууц Америк технологи юм.
2017-10-02
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-10-02
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
2017-10-02
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
2017-10-02
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-02
Зочин:
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
2017-10-02
Зочин:
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
2017-10-02
Зочин:
Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
2017-10-02
Зочин:
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
2017-10-02
зочин:
Үндсэн чиг үүргийн яамдууддаа үнэнхүү сэтгэлтэй 45-аас дээш насны гэхдээ 60 хүрсэн биш бэлтгэгдсэн хүмүүсийг зоригтой гаргаж дэвшүүлэн ажиллуулаарай, ийм бэлтгэгдсэн хүмүүс эрсдлээс айхгүй алдаа багатай ажилладаг талтай юм.
2017-10-02