У.Хүрэлсүхийн биш монголчуудын хувь заяа
2017-10-02

 

Цаг улирлаа дагаад хүмүүсийн идэвх сэргэж, шинэ хэмнэлд бүрэн орж байгаа нь ажиглагдана. Улс төрийн амьдрал ч өрнөлдөө ирээд байна. Ужиг толхилцоо талцаан нэг талдаа гарч төрийн ажил жигдэрснийг Чуулганы индрээс Их хурлын даргын илтгэлээр бид өнөөдөр сонсох болов уу.

 

Олон нийтийн зүгээс дүгнэж буйгаар У.Хүрэлсүх сайдын шинэ цаг үеийн тоолол өнөөдрөөс жирэлзтэл гүйж эхэлнэ. Хувь хүнийх нь талаас улс төрийн тэмцэлд ялалт байгуулж байгаа бол улс орных нь талаас сөхөрсөн эдийн засаг, цөхөрсөн ард түмэн хараалж сууна.

 

Олон хууль батлагдаад, цалин тэтгэвэр нэмэгдээд амьдрал нь сайжирч нөхцөл боломж нь дээшилнэ гэдэгт одоо найдах хүн байхгүй. Төсөв мөнгийг нь хэдэн тэрбумаар өсгөлөө ч  утаа шингэрэхгүй байгаатай адил. Бид аймшигт авлига, хүнд суртлын балчигт байгаагаа олж харсан.

Суурь шинэчлэл. Шударга ёсны хэм хэмжээ, хууль дээдлэх зарчим улстөрчдөд үйлчилдэг ёс зүйтэй төр бий болохыг хүмүүс хүсч байгаа. Тэгээд ч цалин тэтгэвэр нэмэхгүй, бондын хүүг бонд босгож төлөх тал дээр байр сууриа илэрхийлсэн шинэ Ерөнхий сайдын мэдэгдэлд хүмүүс төдий л эмзэглэхгүй байна. Адис рашаан мэт цалин тэтгэврийн нэмэгдлээр хууртаж ард нь ямар их дампууралд улс орон нь тулж ирснийг иргэд ухаарчээ. Одоо улстөрчдийн ухаарах ээлж ирээд байгаа.

 

Найдвар гэдэг хийсвэр мэт боловч эерэг үйлдлийн сэдэл болж байдаг давуу талтай.  У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноор маргаашнаас бүх юм гэнэт өөр болохгүй ч энэ төрийг атгасан цөөнх бүлэглэлийн тогтолцоо нурна гэсэн хүлээлт нь нийт олонхийн найдвар болсон. Энэ найдвар нь амьдралын идэвхийг нь бага атугай нэмж байгаа. Үүгээр урьдах 29 Ерөнхий сайдаас өөр шинэ агууламжтай хариуцлага, хүндхэн ачааг У.Хүрэлсүхэд үүрүүлж байгаа юм.  У.Хүрэлсүх томилгоогоо яаж хийж, эдийн засгийн талдаа танхимаараа ямар ч шийдвэр гаргаж болох ч дахин хуйвалдах наймаалцах, улс төрийн шахалт дарамтаар цөөнхийн эрх ашигт үйлчлэх эрхгүй. Аргагүй нөхрөө бодох, шалихгүй гэж шударга бусаар албан тушаалын зусар томилгоо хийх эрхгүй.

 

Алхам бүрийг нь өөнтөглөн харж, бүдрэх бүр дээр нь нэмэх өрсөлдөгчийнх нь тоо нэмэгдсэн ч шударга ёсны төлөөх эрсдэл бүрийг нь хуваалцан дэмжих ард түмэн яг одоо бол У.Хүрэлсүхийн талд байна. Ямар ч яаруу улстөрч, хэчнээн их мөнгө хаяад ч олон нийтийн ийм том дэмжлэгийг санаан зоргоор босгохгүй. Энэ бол улстөрч хүний хувьд нэг талын том аз, нөгөө талын ирмэг хадан дээр зогсож байгаа мэт маш том эрсдэл. Анхны алхмаараа буруу тал руугаа ганц хазгай гишгэхэд нисэж болох ангалын ирмэг дээр зогсохтой адил.  Цаг үеийн тун эгзэгтэй үед улс төрийн маш том задралыг хүлээн авч  мэс заслын ширээнд дээрх гол эмчээр У.Хүрэлсүх гарч ирж байна. 

 

Бидний шилжилт шинэчлэл гэж янз бүрээр яриад байгаа МАНАН задрах үйл явц хүссэн ч эс хүссэн ч болох байсан. Учир нь энэ зайлшгүй эргэлт гарах суурь бэлтгэлийг манай улстөрчид 20 жилийн хууран мэхлэлтээр суурийг нь тавьсан ба цөөнх гэр бүлээрээ баяжиж ирсэн. Сүүлийн хүч нэмсэн зүйл нь үнэмлэхүй ялсан МАН-ын засгийн будилсан алхмууд болж бардам ялалтдаа эрдэж "төгс" хийсэн албан тушаалын аархал улам түргэтгэж өгсөн юм.

 

Намрын чуулган нээлтээ хийснээр улс төрийн амьдрал цэгцэрнэ гэж олон нийт найдаж байгаа. МАН-ын дотоод зөрчил ил болсон болохоор одоо нурших  ба улам өдөөх нь илүүц биз. Улс төр хийж буй дүрмээрээ нэг тал нь ялж нөгөө тал нь ялагдаж буй. Гэхдээ хөгжсөн улс оронд хэн нь ялж  ялагдсан ард нь улс орон нь хохирохгүй, хожиж байдаг тэр жишиг манайд тогтох болсон. Энэ чуулганы нээлтээс цаана  МАН-ын Их хурлаар өртөөлөх үйл явц, тэдний дотоод эв нэгдлээс У.Хүрэлсүхийн биш бидний монголчуудын хувь заяа ихээр хамаарч буй.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СУЛ ДОРОЙ ТОРЫГ ЧАДВАРЛАГ ЛУЙВАРЧИД УДИРДДАГ.ГУН УХААНТАН ПАНО
2017-10-03
Улс тор судлаач.:
У.Хурэлсух нь Шадар сайдын ажлыг хийж, Засгийн газрын танхимын нэг гишуун нь болж “Хариуцлагыг хамтран хулээж байснаа” оорийнхоо засгийн газрыг огцруулж, оорийгоо огцруулчихаад, одоо шинэ засгийн газарт ЕРОНХИЙ САЙД БОЛОХ гээд байгаа нь хир зэрэг шударга явдал вэ? УХАА СОЛИОТОЙ ХУНД ЭРХ МЭДЭЛ ОГЧ,ИЛД БАРИУЛАХ НЬ АЮУЛТАЙ шуу. Унэхээр ХУДАЛ, УНЭН хоер солигдож, МАН нь “Булэглэл”-ийн гарт орчихсон юм уу? ЖУРМЫН НОХОД ОО. ШУДАРГА БАЙЦГААЯ !!!!!!!
2017-10-02
zochin:
hurelsuh erdenebatiin tanhimaas gantsaaraa uldsen ttugeer barahgui erunhiiguu murguj unagaasan Odoo yu ch huleegeed nemergui Nam n en huntei hariutslaga tootsoj es zuin arga hemjee avch chadahgui bhad uur yaltai bilee Mongol turiin eeljit emgenel gej ene Toglolt hiij sursan turmul hutguuraa gej chamaas oligtoi zuil garahgui novsh gej
2017-10-02
Зочин:
Ард тумний емнеес битий ярь. Бидний бух таньдаг хумуус хурэлсух гарлаа гээд толгой сэгсэрч шогширч байна. Мэдэхгуй нь яадаг юм, хурэлсухийг мэддэг бугд халаглаж байна.
2017-10-02
Зочин:
МАН, УИХ нь ямар нэг үл мэдэгдэх нууц бүлэглэлийн гарт бүрэн хэмжээгээр орсон байна. Монгол улсыг өнөөдөр УИХ, Засгийн газар, МАН бус ямар нэг нууц бүлэглэл удирдаж байна. Тэр нууц бүлэглэл нь огцорсон засгийн газрын шадар сайдыг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилуулах шахалт, дарамтыг МАН, УИХ-д тулган хүлээлгэж байна.
2017-10-02
Улс тор судлаач.:
У.Хурэлсух нь Шадар сайдын ажлыг хийж, Засгийн газрын танхимын нэг гишуун нь болж “Хариуцлагыг хамтран хулээж байснаа” гэв гэнэтхэн “Бидны ажил болохгуй байна” гээд багийнхаа тэргуунийг огцруулж, улмаар оорийнхоо засгийн газрыг огцруулж “СЭЛЭМ ТОГМОД шиг ШУДАРГА ЦАРИАЛЖ байснаа одоо ООРОО ЕРОНХИЙ САЙД БОЛОХ гээд байгаа нь хир зэрэг шударга явдал вэ? УХАА СОЛИОТОЙ ХУНД ЭРХ МЭДЭЛ ОГЧ,ИЛД БАРИУЛАХ НЬ АЮУЛТАЙ. Унэхээр ХУДАЛ, УНЭН хоер солигдож, МАН нь “Булэглэл”-ийн гарт орчихсон юм уу? ЖУРМЫН НОХОД ОО. ШУДАРГА БАЙЦГААЯ !!!!!!!
2017-10-02
иргэн:
Хүрэлсүх ард иргэдээ соён гэгээрүүлэх.энэ нь монголын түүх соёл өв уламжлалд тулгуурлан өсвөр үе залуучуудаа сургах хүмүүжүүлэх мал аж ахуй газар тариалангаас гарч буй түүхий эд боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд тавих нь зөв.Энэ боловсролын системийг цэгцлэх хүүхдийг 1-р ангид ядаж 7-настай нь элсүүлэх 11-жилийн сургуультай болох,Эсвэл 8-нас 10-жилтэй буцаж болох.Яагаад гэхээр манай улс чинь гадны суурин амьдралд зохицох болоогүй болохчгүй энэ соёл иргэншилрүү тун удахгүй хүний ертөнц эргэхэд бид түүчээ нь болно.Сургуулийг заавал 9-сарын нэгэнд эхлүүлдгээ болиоч 10-сарын 1байж болохгүй гэж намрын ургац хураалт хадлан тэжээл гээд хот хөдөөгүй их аждын үеэр хүүхэд залуучуудыг сургууль гээд хашчихдаг ажил мэдэхгүй зүгээр л баяр наадам гэж явтал сургууль эхэлдэг.Залуучуудад ийм муугаар нөлөөлж байна.Дээдсүүд бүгд ойлгож байгаа мөртлөө сургалтын төлбөр авч амьдардаг сургуультай болсоны үр дагавар уу.Ийм системтэй боловсролын шинэчлэл ярьж хэрэггүй.Бид монгол хүн байх ёстой.
2017-10-02
шаардлага:
Нийгэмд гамшиг болсон тэр МИЕЭ БАДАМ ЖУНАЙГАА устгаачээ.
2017-10-02
Зочин:
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч нам төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. Английн гүн ухаантан Самуэл Смайлс
2017-10-02
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагт
2017-10-02
Зочин:
Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана...
2017-10-02
Зочин:
У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.
2017-10-02
Зочин:
Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд У.Хүрэлсүхэд бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!
2017-10-02
Зочин:
Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?
2017-10-02
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
2017-10-02
Зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2017-10-02
Зочин:
Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог нууц Америк технологи юм.
2017-10-02
Зочин:
Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.
2017-10-02
зочин:
Бузар луйварчдаас салах эхний алхам хийгдсэн шүү, Одоо бүрмөсөн салах хэрэгтэй,,,, Үүнийг ганцхан Хүрэлсүх л чадна,
2017-10-02
ёсм:
Засгийн газраа аяж байгуулахыг нь харья. Миеэ, Бадамжунай нарын утсан хүүхэлдэйнүүдээс салж чадвал цаашаа явна.
2017-10-02