Лас Вегаст халдсан этгээд Исламын улстай холбоогүй
2017-10-03

АНУ-ын Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх задгайталбайд зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр үл таних этгээд иргэд рүү гал нээсэн.

 


 

Энэхүү үйл явдлын улмаас  59 хүн амиа алдаж, 527 хүн гэмтжээ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг 64 настай Стефэн Крэйг Пэддок болохыг тогтоогоод байна.
 
 
Тэгвэл Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан Лас Вегас хотноо халдсан этгээдийг “Аллахын ариун дайчин” гэж мэдэгджээ. Тус бүлэглэл Хэдхэн өдрийн өмнө Стефэн Крэйг Пэддок  манай бүлэглэлд элссэн. Энэ бол түүний анхны даалгавар байсан” гэж мэдэгдэв. Гэхдээ уг мэдээллийг Лас Вегасын цагдаагийн газраас эрс няцааж Энэ бол нийгмийг айлгах гэсэн террористуудыг башир арга. Иргэд худал мэдээлэлд автах хэрэггүй” гэж сануулжээ.
 
 
Пэддок ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой гэх ганц баримт олдоогүй бөгөөд тэрээр казиногийн тоглоомд донтсон нэгэн байсан гэнэ.  Мөн түүний эцэг удаа дараа шоронгоос оргосон, сэтгэцийн хувьд тогтворгүй АНУ-ын онц аюултай гэмт хэрэгтнүүдийн нэгт багтдаг байна.
 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин