Худалдааны салбарын борлуулалт 1.1 их наядаар өсчээ
2017-10-03

 

Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний хагас жилд 6.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсөөд байна. Ялангуяа жижиглэн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар өсчээ. Одоогоор жижиглэн худалдааны зах зээлд "И-Март", "Миний дэлгүүр", "Номин", "Макс" тэргүүтэй долоон сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Эдгээр томоохон дэлгүүрээр давхардсан тоогоор өдөрт 30 мянга гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд сарын үзүүлэлт нь нэг саяд хүрээд байна. Энэ салбарт өрсөлдөгчдийн тоо мөн нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ-ын "Circle K" сүлжээ дэлгүүрийн 200 гаруй салбарыг нээхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдлээ. Мөн "Макс групп" Нидерландын "Spar" олон улсын сүлжээ дэлгүүрийн 60 гаруй салбарыг ирэх 10 жилд байгуулахаар төлөвлөжээ. Ийнхүү олон улсын сүлжээ дэлгүүрийн жишиг Монгол Улсад тогтохтой зэрэгцээд дотоодын тоглогчид мөн адил гадаадын зах зээлд гарах болсон бөгөөд "Номин холдинг" компани АНУ-ын Лос-Анжелес хотод шинэ салбараа нээгээд байгаа юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд жижиглэн худалдааны салбарыг дотоодын тоглогчид түлхүү эзэлж байсан бол олон улсын сүлжээ дэлгүүрүүд зах зээлд нэвтэрснээр үйлчилгээний чанар стандарт шинэчлэгдэж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энд нэг их өсөөд байгаа зүйл байхгүй дээ.Харин иргэд НӨАТ-ын талоноо худалдаагчаасаа сайн нэхэж аваад бүртгүүлж байгаагын л гавьяа шүү.
2017-10-03