Хоёр Ерөнхийлөгчийн ондоо ҮГ
2017-10-03

 

Ерөнхийлөгч Х.Баттулга  чуулганд анх удаа үг хэллээ. Товчхон бас хатуу үгийг бэлдэж иржээ.

 

Ерөнхийлөгч нар эрх баригчдыг чимхсэн далд утга агуулсан үгийг чуулганы нээлт дээр байнга хэлдэг. Харин энэ нь замхрах мэт МАНАН-д уусан алга болдгийг бид мэднэ. Харин одоо шинэ хуучин хоёр Ерөнхийлөгчийн ойрхон хэлсэн хоёр үгийн харьцуулцгаая, бодоцгооё.

 

Хоёр Ерөнхийлөгчийн  6 сарын зайтай хэлсэн үгэнд үзүүр нэг, утга санаа их байна. Өөр өөрийн том ялгааг харуулсан онцлог ч харагдана. Эхлээд гол хэсгүүдийг товч иш татья.

 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  / Хаврын чуулганы нээлт 2017.04.06  /

 

УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон 65 гишүүний авсан хамгийн чухал зээл бол Монголын ард түмний итгэл.Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хууль бий болж байж, тэр нь тэгш хэрэгжиж байж төрдөө итгэх ард түмний итгэл бага ч болов эргэж сэргэнэ.

 

“Үнэмлэхүй ялалт бол үнэмлэхүй хариуцлага гэдгийг мартаж болохгүй” гэж МАН-ын дарга Миеэгомбын Энхболд хэлсэн. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчлах хэрэгтэй.Албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог болох хэрэгтэй. “Олдвол өлддөг” зовлонг төрд хариуцлагаар л хазаарлаж болно.

 

Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Эрх баригч хүчний сонгуулийн амлалт, хөтөлбөр бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.Монголын ард түмний өмнө дээд хариуцлагыг энэ УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн хүлээж байгаа.

 

 

 

Ерөнхийлөгч Х. Баттулга  / 2017.10.01/

 

Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэн…

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  / Хаврын чуулганы нээлт 2017.04.06  /

 

Манай төр эдийн засгаасаа томорсон. Том төрийнхөө ачааг эдийн засаг нь даахгүй байна. Төсвийн алдагдал, төрийн өрийн хэмжээ, бизнесийн салбарын уналт, ард олны бухимдал, амьжиргааны доройтол бүхэн дээдхийн илрэл юм. Төр бизнес хоёрыг салгахгүйгээр энэ байдлыг засах аргагүй.

 

Төрийн аж ахуйн үйл ажиллагааг төрийн яам байгууллагаас, төрийн албан тушаалтнаас салгахгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг дахин давтаж хэлье. Аж ахуйтай орооцолдсон төр, сайд, дарга нар хагарал зөрчил, хэрүүл тэмцэл, авлига албан тушаалын гэмт үйлдлээс ангид байж чаддаггүй юм. “Мөнгө, бизнес сонирхож байгаа бол төрөөс холд” гэж саяхан Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат хэлсэн.Хэлээд энэ байдал засагдахгүй. Төрийн төмөр нүүр, хуулийн нударгаар л энэ “алтан гинж”-ийг таслахаас өөр аргагүй.

 

 

 

Ерөнхийлөгч Х. Баттулга  / 2017.10.01/

 

... Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цалингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ?

... өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш!  Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой.Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой.

 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  / Хаврын чуулганы нээлт 2017.04.06  /

 

2006 оноос хойш 10 жилийн дотор манай төрийн албан хаагчдын тоо гуравны нэгээс дээш буюу 60 мянган хүнээр нэмэгджээ. Энэ хэрээр төрийн бүтэц, орон тоо, ачаалал тэлэн данхайжээ. Монгол Улс энэ байдалд анхаарал хандуулахгүй бол “Заан биетэй, хулгана хөлтэй” төрийн албатай болох нь.

 

2016 оны дүнгээр манай улсын авлигын байдалд өгөх олон улсын үнэлгээ муудаж гарлаа. 2016 оны эцэст манай улс дахь авлигын хэмжээ өсөөгүй байж болно л доо. Гэхдээ Монгол Улсын авлигын байдал дордож болзошгүй болчихлоо гэсэн дохио сануулга гэж Transparency International-ын үнэлгээг үзэж байна.

 

 

Ерөнхийлөгч Х. Баттулга  / 2017.10.01/

 

Би шударга ёс алдагдсан ганцхан жишээ дурдлаа. ...Гэтэл нөгөө талд нь нотлох баримтгүй, улс төржилтөөс үүдсэн хэргүүдийг сүр бадруулах, шүүхээр орж гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэгтэн мэтээр зарлаж, улс төржүүлж байгаа нь энэ салбарт шударга ёс алдагдсаны нотолгоо гэж үзэхээс өөр арга алга

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж  / Хаврын чуулганы нээлт 2017.04.06 /

 

... Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Аль ч засгийн хувьд. Гэтэл манай улсын Засгийн газарт итгэх итгэл, тэр үнэт зүйл-итгэл дотроо ч, гаднаа ч бараг алга. Хэн нэг хүнээс биш, тогтолцооноос хамаарсан энэ гажгийг манай шийдвэр гаргагчид засаж л таараа. Харин хэзээ вэ! Үүнийг засах нөхцөл цаг хугацааны хувьд ч, ойлголтын хувьд ч, улс төрийн хувьд ч бүрэн бүрэлдсэн гэж би харж байгаа.

 

... Би хувьдаа өнөөгийн эрх баригчид өмнөхийнхөө алдааг засах биш, давтах хандлагатай байгаад санаа зовж яваа. Халаа сэлгээ, албан тушаалын хуваарилалт, өнгө мөнгөний хорхойсол, улс төрд тулгамдаж буй олон асуудалд хандах хандлагад агуулгын өөрчлөлт, хамгийн гол нь  агуулгын өөрчлөлт харагдахгүй байна. Иргэдийн шүүмжилдэг “аль ч нам байсан ялгаагүй, аль нь ч ялгаагүй” гэдэг үг улам л үнэн болоод байна. ...

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хаврын чуулганы нээлт дээр хэлсэн таван бүлэг асуудалдаа төрийн алба тэдгээрийн хариуцлагын талаар болон  улс төрийн нам, эрх зүйт төр хоёрыг салгаж зааглах талаар голчлон хэлсэн байдаг.

 

Дараагийн бүлэгт авлигын асуудлыг хөндсөн ба мөн хар тамхи мансууруулах бодис, үр хөндөлтийн асуудлыг анхаарах болсныг жич хөндөн өгүүлжээ. Харин экс Ерөнхийлөгчийн таван бүлэг асуудлаар хэлсэн үгэнд хууль хяналтын байгууллагын ажилд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжлэлтэй хандсан зүйл огт байхгүй байгаа бол Х.Баттулга Ерөнхийлөгчийн үгэнд хууль хяналтын байгууллагын үйл ажиллгаанд шүүмжлэлтэй хандсан бүхэл том хэсэг байгаа юм. 

 

... Би шударга ёс алдагдсан ганцхан жишээ дурдлаа. Ийм байдал хууль, хяналтын салбарыг нөмөрчээ.Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна. Тэд олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна. .... УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ. “.... Авлигатай тэмцэх газрыг бид авлигатай тэмцэх гэж байгуулсан гэдгийг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье.

 

...Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударга ёс алдагдан, улстөржилт хэрээс хэтэрснийг болиулах, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч, хатуу тэмцэх болно гэдгийг энэ индэр дээрээс анхааруулж байна.

 

Шинэ Ерөнхийлөгч Х. Баттулгын хувьд төрийн албан хаагчдын хариуцлагын тухай экс Ерөнхийлөгчтэй нэг адил утгаар дурдас гээд өнгөрсөн харагдана. Харин ясны бизнесмэн хүний хувьд эдийн засгийн талаас тодорхой саналыг дэвшүүлжээ. Энэ хүрээнд гадаадын импортыг шахах, эдийн засагт  үндэсний нөөцийг шавхан ашиглах дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн худалдан авалтыг хөхүүлэн дэмжих зэрэгт илүү анхаарал хандуулахаа хэлжээ.

 

...Цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид гэхэд 50 мянга, уул уурхайд ажиллагчид 20 мянга, барилгын ажилчид 40 гаруй мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг. Эдгээр байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн ажлын гутал худалдан авахад энэ нь эцсийн дүндээ гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр цаашилбал малчдыг дэмжих мөнгөн урсгал болно ... Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цайны газартаа Монголдоо үйлдвэрлэсэн хүнсний түүхий эдийг худалдан авдаг болох ёстой. Ингэж байж бид гарал үүсэл нь тодорхой, аюулгүй хүнс үйлдвэрлэл, хүнсний кластераа дэмжинэ....

 

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгэнд шинэ Засгийн газрын тэргүүнийг дэмжиж хамтран ойр ажиллах болов уу гэж харах нэгэн ишлэл байна.

 

....Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна. Энэ чиглэлээрх бүхий л хүчин чармайлтыг улсаараа, ард түмнээрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бүгд ухамсарлаж байгаа нь сайшаалтай....

 

Энэ үгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ ерөнхий сайдад томилогдох У.Хүрэлсүхийн талд нэлээн дэмжсэн байр суурьтай ажиллах санааг цухалзуулжээ. У.Хүрэлсүхнь намынхаа бага хурал дээрээ үүнтэй утга нэг буюу ...  Бид далайд гарцгүй ч ХҮН далайд гарцтай гээд  ХАА-н орон болох давуу талаа ашиглан хүнсний асуудлаас бүрэн шийдэхийг зорьж ажиллахаа тодорхойлж хэлсэн байдаг.

 

 

Экс болон шинэ  Ерөнхийлөгч нарын хагас жилийн зайтай хэлсэн үгнээс зарчмын том зөрүүгүй ч хэд хэдэн гол ялгаа  дээрх ишлэлүүдээс харж болно. Энэхүү ялгааг хоёр Ерөнхийлөгч хэн нэг нь илүү, сайн муу гэж явцууран харьцуулахаас илүүтэй тухайн цаг үед  үүссэн улс төр, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан харах нь зөв өнцөг болох биз. Мөн экс ба шинэ ерөнхийлөгчдийн хэн хэнийх нь үгнээс манай төрд хур ихээр бугшсан саар бүхний үнэр нэвт сэнгэнээд байгаа юм.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ШОРОН ХИЙ ЭЛБЭГДОРЖИЙГ МАШ ИХ НО-ТОЙ НОЦТОЙ ХУЛГААЧ ДАА ! БАТТУЛГАА !
2017-10-04
Зочин:
Эбий шоронд байх естой жинхэн энхболд Баярын тал шуналийн дэв бузар нvгэлтэн лай ланчиг зайл
2017-10-04
элбэгдорж шоронд орох естой хун !:
Элбэгдоржийг торд орох байтугай цаазийн ял эдлэх естой алуурчин худалч хулгаач хун монголоор тоглох шиг л болсон одоо торд орно гэвэл естой ард тумэн тэмцэн шоронд хийлгэх болно гэдэгийг хатуу сануульяа !!!!!!!!!!! Тор гэж байх хэрэггуй шударга л байх естой Тор элбэгдорж ард тумнийг хошигруулж сурсан хийсэн юм торд естой байхгуй КАПЛА гийн хэрэг бий С ЗОРИГИЙН хэрэгч Энэ хунд Маш их хамаатай яг унэндээ элбэгдорж л алсан ард тумэн тэнэг чихгуй мал биш гэдэгийг хатуу хэлж байн шуу !!!!!!!!!!! Баттулга шударга ажил !!!!!!!!!!!! Тэхгуй бол ард тумэн дунгээ тавиж тороос зайлуулах болно !!!!!!!!!!!!!!!!
2017-10-04
Зочин:
Шинэ Ерөнхийлөгчийн хэл ам цэгцрэх яагаа ч үгүй бн. Бараг цэгцрэхгүй бх. дипломат үг хэллэг юу ч бхгүй. Болхи бүдүүлэг. Маш өө сэвтэй ярьдаг. Гудамжны яриатай. За тэр ч яахав. Монголоо самрахгүй бол болоо
2017-10-04
Мөнх:
Ярих нэг хэрэг
2017-10-04
Zochin:
Ts. Elbegdorj erunkhiilugchin albaa sain haasan hoishid Ts. Elbegdorj shig erunkhiilugch garahgui baihaa
2017-10-03
зочин:
Тийм дэмжиж байна, санаа сайн бол заяа сайн гэдэг дээ, Баттулга, Хүрэлсүх хоёр хамтарч Эх орноо өөд нь татна гэдэгт ард олон итгэж сууна.
2017-10-03
зочин:
Битгий хуц.
2017-10-03
зочин:
Харин тийм, ичих булчирхай гэж алгаа, нэг ёсондоо монгол газар шороон дээр минь гишгэх эрхгүй хүн дээ.
2017-10-03
Зочин:
end comment bichij bga durakuud oilgohguie....amidral n butelguiteed ireheer uuraa Elbegdorjid gargadag gaj mudakuud baidiim..!
2017-10-03
Зочин:
Би төриын албан хаагч гэсэн хоосон уээжнүүд ямар олон байнаа, эд нарыг 100 дахин багасгахгүй бол арл түмниы нуруу хэзээ ч тэнийхгүй,
2017-10-03
Зочин:
ёстой
2017-10-03
Зочин:
элбэгээ бол болор цомд тохирох хүн
2017-10-03
Жэк:
Энэ Элбэгдорж ард түмэн бидний нүүрийг яаж харжчадаж байна аа. Байх ёстой газарт нь одоохон .............
2017-10-03
зочин:
Харин тийм, ичих булчирхай гэж алгаа, нэг ёсондоо монгол газар шороон дээр минь гишгэх эрхгүй хүн дээ.
Зочин:
ёстой
Зочин:
нэг жирийн монгол иргэний нуруун дээр 5-6 төрийн албан хаагч байхад яаж тэр хүн өндийх вэ дээр нь бас ченж гэж хувалзууд нэмэгдэнэ
2017-10-03
Khaipi:
Yamarch yalgaagui luivarchid. Ard tumen avilgachin bolson chin turd shudarga uls turch hezeech garah bolomjgui. Khyatadyn kolon boloh tsag chin oirttsoor bna. Teneguud min
2017-10-03
Зочин:
Монгол Улсыг, түүний ард түмнийг сүүлийн 27 жилд жинхэнэ ёсоор алсан, устах зам руу нь барууны чөтгөрүүдтэй хүч хавсран түлхсэн хүн бол Элбэгдорж ба АН. Хойч үед эд нарт өршөөл үгүй. АТГ-ынхан Элбэгдоржийг одоохон очих газар луу нь явуулах ёстой. Тэгвэл ард түмний төрд итгэх итгэл бага ч атугай сэргэж магад
2017-10-03
Бүтэн МОНГОЛ:
Нөхцөл байдал өмнө түүхийн цаг үеүдэд ч ийм л байсан хойшид ч ийм байх янзтай. Гарах арга замыг санал болгох чадваргүй байна. Монголчуудыг үндэсний шашин, зан заншил уламжлалаа гээсэн хүн адгууснууд төрүүлэх замаар ГАДНЫ ТЕХНОЛОГИОР МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДАЖ БУЙ тохиолдолд гарах боломжгүй... Эхлээд ямар шашин шүтэж ирсэн, ёс зүйтэй хүнийг хэрхэн бэлтгэж ирсэн,... зэрэг уламжлалт зан заншлаасаа хайх хэрэгтэй. ШУ -ны мэдлэг шүтэх нь зайлшгүй боловч энэ нь Монгол хүн байхын зөвхөн нэг тал нь. Бүтэн Монгол байхын тулд УЛАМЖЛАЛ, ШАШИН ШҮТЛЭГ маш чухал. Үүнд хэрхэн хандахаас л Монгол төрийн, Монголчуудын ирээдүй хамаарна даа. ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЗЭРГИЙН БОДЛОГО БАЙХ ЁСТОЙ. Хавсарга маягаар хандаж ирсэн нь эмгэнэл болж байна. Эндээс л ёс зүйтэй, шударга жинхэнэ Монголчууд төрмүй.....
2017-10-03
Их багш:
Бүтэн Монгол Нөхцөл байдал өмнө түүхийн цаг үеүдэд ч ийм л байсан хойшид ч ийм байх янзтай. Гарах арга замыг санал болгох чадваргүй байна. Монголчуудыг үндэсний шашин, зан заншил уламжлалаа гээсэн хүн адгууснууд төрүүлэх замаар ГАДНЫ ТЕХНОЛОГИОР МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДАЖ БУЙ тохиолдолд гарах боломжгүй... Эхлээд ямар шашин шүтэж ирсэн, ёс зүйтэй хүнийг хэрхэн бэлтгэж ирсэн,... зэрэг уламжлалт зан заншлаасаа хайх хэрэгтэй. ШУ -ны мэдлэг шүтэх нь зайлшгүй боловч энэ нь Монгол хүн байхын зөвхөн нэг тал нь. Бүтэн Монгол байхын тулд УЛАМЖЛАЛ, ШАШИН ШҮТЛЭГ маш чухал. Үүнд хэрхэн хандахаас л Монгол төрийн, Монголчуудын ирээдүй хамаарна даа. ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ЗЭРГИЙН БОДЛОГО БАЙХ ЁСТОЙ. Хавсарга маягаар хандаж ирсэн нь эмгэнэл болж байна. Эндээс л ёс зүйтэй, шударга жинхэнэ Монголчууд төрмүй.....
2017-10-03
Зочин:
Elbegeeg avilagchid, hulgach nar bolon Zorigiin hergiin zahialagch nar zohion baigulalttai muulaad bdag yum sh dee. Ard tumen bol elbegeedee hairtai
2017-10-03
зочин:
доор бичсэн хүнтэй санал санаа нэг
2017-10-03
ИРГЭН БАЙНА:
ЭЛБЭГДОРЖ ШАЛ ХУДЛАА ГАР БАЙСАН АРД ТҮМНИЙГ 8,9 ЖИЛ САЙХАН ХОШИГРУУЛЖ ТӨРД ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ГАДААДААР ЗУГААЛЖ ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ГҮЙЖ БАЙСАНДАГ ЖИЧ КАПЛАГИЙН МОНГОЛД ӨГӨХ МӨНГӨ ЭЛБЭГДОРЖИЙН КАРМАНД ОРСОН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨС ХАМАГИЙН МУЛГУУ ТЭНЭГ ХОРЧИН ДАЛАН ХУДАЛЧ ӨС ХОНЗОН БОДОЖ ЯВДАГ ДАЛД ШУНАЛТАН С ЗОРИГИЙГ АЛСАН АЛУУРЧИН ТӨРИЙН ӨНДӨР СУУДАЛД ЛУЙВАРДАЖ ХҮНИЙГ БАРИЦАЛЖ 8-Н ЖИЛ СУУХАД МОНГОЛ ТӨРД ГАЙЛ ЛАНЧИГ Л БОЛЖ БАЙСАН БОЛХООС ТӨРД ХИЙСЭН ГАНЦ Ч ГАВЪЯА БАЙХГҮЙ ХУЛГААЧ БАЯР ОФФШОР ХАУСТАЙ НИЙЛЖ ТӨРИЙГ БУЗАРЛАЖ МОНГОЛ ТӨР ИЙМ БАЙДАЛД ОРСОН ҮНЭН ШОРОНД ОРОХ ЁСТОЙ БАЯР ЭЛБЭГДОРЖ ХОЁР МОНГОЛЫГ АРД ТҮМЭНТЭЙН САМАРСАН ТЭГЭЭД ЯДУУГИЙН ЯДУУ БАЙГАА ЮМ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ШҮҮ АНХААР БАТТУЛГАА ТЭГЖ ШУДАРГА ЁС ЯРИХ ЁСТОЙ ШҮҮ
2017-10-03
ИРГЭН БАЙНА:
ЭЛБЭГДОРЖ ШАЛ ХУДЛАА ГАР БАЙСАН АРД ТҮМНИЙГ 8,9 ЖИЛ САЙХАН ХОШИГРУУЛЖ ТӨРД ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ГАДААДААР ЗУГААЛЖ ГАДНЫХАНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ГҮЙЖ БАЙСАНДАГ ЖИЧ КАПЛАГИЙН МОНГОЛД ӨГӨХ МӨНГӨ ЭЛБЭГДОРЖИЙН КАРМАНД ОРСОН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨС ХАМАГИЙН МУЛГУУ ТЭНЭГ ХОРЧИН ДАЛАН ХУДАЛЧ ӨС ХОНЗОН БОДОЖ ЯВДАГ ДАЛД ШУНАЛТАН С ЗОРИГИЙГ АЛСАН АЛУУРЧИН ТӨРИЙН ӨНДӨР СУУДАЛД ЛУЙВАРДАЖ ХҮНИЙГ БАРИЦАЛЖ 8-Н ЖИЛ СУУХАД МОНГОЛ ТӨРД ГАЙЛ ЛАНЧИГ Л БОЛЖ БАЙСАН БОЛХООС ТӨРД ХИЙСЭН ГАНЦ Ч ГАВЪЯА БАЙХГҮЙ ХУЛГААЧ БАЯР ОФФШОР ХАУСТАЙ НИЙЛЖ ТӨРИЙГ БУЗАРЛАЖ МОНГОЛ ТӨР ИЙМ БАЙДАЛД ОРСОН ҮНЭН ШОРОНД ОРОХ ЁСТОЙ БАЯР ЭЛБЭГДОРЖ ХОЁР МОНГОЛЫГ АРД ТҮМЭНТЭЙН САМАРСАН ТЭГЭЭД ЯДУУГИЙН ЯДУУ БАЙГАА ЮМ ШОРОНД ХИЙХ БОЛСОН ШҮҮ АНХААР БАТТУЛГАА ТЭГЖ ШУДАРГА ЁС ЯРИХ ЁСТОЙ ШҮҮ
2017-10-03
ИРГЭД:
ЭЛБЭГЭЭ ХОШГИРУУЛАХДАА ҮНЭН ГАРАМГАЙ НЭГЭН БАЙЛАА МАШ ХУРЦ ЯРИАД БАЙГАА ЮМ ШИГ ХИР НЬ БҮГД ИХ ЕРӨНХИЙ ТОДОРХОЙ БИШ БАЙДАГ БАЙЛАА БТ ХАРИН ТОДОРХОЙ ЖИШЭЭНҮҮД ХЭЛЛЭЭ ЗӨВ ЯРИЛАА ХАРИН ХЭЛСНЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХ УУ? 60 ТЭРБУМЫН МАФИЙГ ДАРАХ УУ ДАГАХ УУ ОДОО ХАРЦГААХ Л ҮЛДЛЭЭ
2017-10-03
лхагва:
МАН нам шинэчилэл хийж байгаа нь энэ намд шургалсан олигархууд оорсдийн хvрээллийн бэлтрэгнvvдээ чихээд байсан одооны энэ намд зовхон нэр нь л МАН гэж vлдсэн бага хурал болоод удирдах зовлолд нь хуучны МАН -ны vнэрч байхгvй энэ намд vзэл баримтлал чиг шугам аль нь ч байхгvй зовхон тор засгийг баяжиж хоронгожихболомж хуулийг хуга гишгэх механизм гэж харсан балиар юмнуудын vvр уурхай болсон 90 онд энэ оронд орносон оорчлолт шинэчлэл эрх чолоо ардчиллын толоох тэмцэл ходолгоон тэр vеийн Ардчилсан ходолгооний оролцогч тэмцэгчид тэр vеийн МАН ы оролцоог юу ч мэдэхгvй баахан албан тушаалын хэнээтэй хоронго монгоний шуналтай Монхбат Бямбацогт мэтийн баньд нар шургалчихсан ямарч ичих булчирхайгvй ардчилагч нарын талаар юу ч мэдэхгvй ганц нэг жагсаал цуглааны зураг харсан тодий тэр vеийн МАН ы удирлагын талаар тэдний шийдвэрийн талаар чмарч ойлголт байхгvй нусан пульмотууд МАН намд шургалчихаад галзуурч байгаа юм тэр Монхбат гэдэг голог биднийг унасан хойно битгий дэвсээрээ гэж царай алдах мор
2017-10-03
Зочин:
ebi bol shaaltuur gar ,manangiin neg shunaldaa unasan högiin novsh hezee negen tsagt zasangiin jan zooglood böösöö tuuj suuh ue irnee
2017-10-03
Зочин:
Нэг гурилаар хийсэн мантуунууд шуу. Гурил нь багадаад нэг мантууны гурилаар таслаад 2 жижигхээн мантуу хийчихсэн. Мангар хеедег мантуу бн штэ
2017-10-03
Г.Батнасан:
Хоосон цэцэрхэл, хийсвэр сэтгэлгээ ба бодит байдал, гарах гарц хоёр ялгаран харагдаж байна.
2017-10-03
Зочин:
чи тарвагын зурам нь уу?
2017-10-03
Зочин:
Элбэгдорж бол жинхэнэ өнөө цагийн шилдэг улс төрч мөн үүнийг цаг хугацаа харуулна...
2017-10-03
зочин:
Битгий хуц.
Зочин:
end comment bichij bga durakuud oilgohguie....amidral n butelguiteed ireheer uuraa Elbegdorjid gargadag gaj mudakuud baidiim..!
Zochin:
Dahin ner devsheerei songono shuu Ebe minee
2017-10-03
Zochin:
Elbegee ch jintei ug heldeg dee hiiisen ch yumtai
2017-10-03
Зочин:
гэр доторхоосоо эхэлж зэсах нь юу юунаас чухал мэт. жэнко-г дэмжиж байна.
2017-10-03
зочин:
Тийм дэмжиж байна, санаа сайн бол заяа сайн гэдэг дээ, Баттулга, Хүрэлсүх хоёр хамтарч Эх орноо өөд нь татна гэдэгт ард олон итгэж сууна.
Зочин:
АН с төрийн тэргүүн сонгож огт болохгүй юм бна.
2017-10-03
Зочин:
элбэгдорж бол жүжиглэдэг л хүн.
2017-10-03