Британи теннисчин Лас Вегасын халдлагад өртөх шахав
2017-10-03

 

Өнгөрсөн ням гарагийн шөнө АНУ-ын Лас Вегас хотод болсон аймшигт халдлагаар 50 гаруй хүн нас барж, 400 гаруй хүн шархадсан юм. Энэхүү аймшигт аллага тус хотын Мандалей бэй зочид буудлын гадаа болсон бөгөөд тус зочид буудлын 32 дугаар давхараас хэрэгтэн автомат буугаар гал нээсэн аж.   

 

Тэгвэл энэ хэрэг гарах үеэр Их Британийн теннисчин Лора Робсон тэнд байжээ. Олимпийн мөнгөн медальт 23 настай бүсгүйн хувьд каунтри фестивалийг үзэж байсан бөгөөд гэнэт галт наадам шиг чимээ гарч, хүмүүс газарт унаж эхлэхэд амжиж зугтсан байна.

 

Тэрбээр удалгүй өөрийн твиттер хуудсандаа өөрт нь ямар нэг асуудал тохиолдоогүй ч цочролд орсон тухайгаа бичжээ. Их Британийн эмэгтэй теннисчдийн чансааны 4-р байранд жагсаж байгаа тэрбээр өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Калифорни мужид нэгэн тэмцээнд оролцоод нутаг буцах гэж байгаа аж.    

 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин