“The Midwife” киноны од ээж боллоо
2017-10-03

“The Midwife”  киноны од, жүжигчин Хелен Жорж өчигдөр анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 33 настай жүжигчин охинтой болсон байна. Хелен уг баярт мэдээгээ өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Тэрбээр мөн охин болон нөхрийнхөө зургийг инстаграмдаа байршуулсан аж. Хелен 2014 оноос “The Midwife”  кинонд хамтран тоглосон Жак Эштонтай үерхэх болсон юм. Хос өнгөрсөн есдүгээр сард хуримаа хийсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин