Ким Чен Намыг бид хөнөөгөөгүй
2017-10-04

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдад хорлогдож амиа алдсан юм.

 

 

Цогцост хийсэн задлангаар түүнийг “VX” гэх хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг тогтоосон билээ.

 

Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ долоо хоногийн Куала Лампурын Дээд шүүхэд эхэлсэн.  Ким Чен Намыг хөнөөсөн хэргээр цагдаагийнхан Индонезийн иргэн 25 настай Сити Айсия, Вьетнамын 29 настай Доан Ти Хуонг баривчилсан бөгөөд “Хэрвээ тэд санаатайгаар хүн алсан нь тогтоогдвол цаазаар авах ялаар шийтгүүлнэ” хэмээн албаныхан мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон шүүх хурлын үеэр гол сэжигтнүүд өөрсдийгөө “гэм буруугүй” хэмээн мэдэгджээ.

 

Тэд “Бид хэн нэгэнд гэм хор учруулдаггүй, зөвхөн доог тохуу хийдэг телевизийн цэнгээт нэвтрүүлэгт оролцож байна гэж бодсон” гэж мэдүүлэг өгчээ.  

 

Гэхдээ тэдний мэдүүлгийг батлах ямар нэгэн бичлэг болон гэрч хараахан олдоогүй байгаа талаар албаныхан өгүүлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яахаараа хоёр өөр улсын иргэд байдаг билээ!
2017-10-04
Зочин:
Yamar teneg meduuleg ve...
2017-10-04