Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ
2017-10-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдаана. Хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэх юм. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг гишүүд 100 хувь дэмжсэн. Мөн УИХ дахь МАН, АН-ын бүлэг У.Хүрэлсүхийг дэмжих байр сууриа нэгтгээд байгаа билээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин