Эмч нар өнөөдөр жагсана
2017-10-04

 

Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ.

 

Өнөөдөр 12.40 цагаас нийслэл болон 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл болох 10 мянган хүн Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл жагсахаар болжээ.

 

Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар хүссэн. Энэ дагуу наймдугаар сарын 30-нд мэдэгдлээ өгч, есдүгээр сарын 15-нд шаардлагаа хүргүүлжээ.

 

Эмч нарын гаргасан шаардлагын дагуу сүрьеэгийн эмч нарын үндсэн цалинг 30 хувь нэмэхээр болсон. Гэвч Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн эмч нарын цалинг 2019 он хүртэл нэмэгдүүлэх боломжгүй гэсэн тул ийнхүү тэмцлийн дараагийн хэлбэрт шилжээд байгаа талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмар мэдээллээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэмтлиин бузрууд байна .гэмтлиин авилгачдыг шалгах хэрэгтэй. Эд нар тасарсан баячууд шүү атг эх үүсвэрииг нь шалгах гь зүйтэй шүү. Бид бизнес хиигээд хуримтлал байхгүй. Эрхтэн шилжүүлэх 200000 ДОЛЛАРЫГ шууд гаргачихдаг хүмүүс дээ .дээрэмчид бол эд нар
2017-10-04
Зочин:
Эмч багш нарт хавтгайрсан цалин нэмэлт өгч болохгүй зэрэглэл тогтоох хэрэгтэй чадвар муутай эмч багш нар олон баыгаа
2017-10-04
Зочин:
1-р төрөхийн хүүхдийн алуурчид юундаа жагсдаг юм.энэ тасгийн эмч сувилагч нар төрж баыгаа ээж нараас байнга мөнгө авдаг баячууд биз дээ
2017-10-04