Лас Вегаст халдсан этгээдийн буудлын өрөөний зургийг дэлгэв
2017-10-04

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх талбайд зохион байгуулагдаж байсан амьд хөгжмийн тоглолтын үеэр нэг этгээд иргэд рүү гал нээсэн. Уг үйл явдлын улмаас 59 хүн амиа алдаж, 527 хүн гэмтэж, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.


 

Амьд хөгжмийн тоглолтыг үзэхээр 22 мянган хүн цугларсан байв.


 


Хот даяараа эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийнхан дахин зэвсэгт халдлага гарахаас урьдчилан сэргийлж, зарим газруудад хөл хорио тогтоожээ. Гэмт этгээд “Mandalay Bay” зочид буудлын 32 давхраас иргэд рүү гал нээсэн аж. Тэгвэл цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийн өрөөн доторх зургийг хэвлэлээр цацагдсан байна. Түүний өрөөнөөс нийт 22 төрлийн галт зэвсэг олдсон байна.

 

 

Халдлага үйлдсэн  Стефэн Пэддок иргэд рүү бүрэн автомат хоёр буугаар гал нээсэн болохыг тогтоожээ.

 

Тэрээр хэрэг гарахаас долоо хоногийн өмнө уг зочид буудлын өрөөнд буудалсан бөгөөд дээрх галт зэвсгийг арав гаруй жижиг болон том цүнхэнд хувааж буудлын өрөөнд оруулсан болохыг хяналтын камерын тусламжтай тогтоосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Манай Монгол улс Ардчилсан эрх чөлөөт чөлөөт ертөнцөд байгаа болохоор манайд зэвсэг зарах худалдаалах боломж олддог бол амжилтыг эвдэнээ хөө
2017-10-05
jjjjj:
ene shar tolgoitnuudiin 31 n setgehuin oorchlolttei 31 n gaj dontoi uldsen gaigui 31 n aris ongonii vzeltei baidag yim shvv. manaihan bolgoomjtoi baitsgaa hoshuuraad gvildeed baidag shv.
2017-10-04