Трамп Пуэрто Рикод айлчилж байна
2017-10-04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албаны хүмүүсийн хамтаар байгалийн гамшигт өртөөд буй Пуэрто Рико улсад айлчилж байна.

 

 

Ерөнхийлөгч тус улсад ирсэнийхээ дараа “Бид баярлах хэрэгтэй. Учир нь хүчтэй хар салхи олон хүний аминд хүрээгүй” гэж хэлжээ.

 

Пуэрто Рико улсыг ганцхан сарын дотор “Ирма”, “Мария” гэх хоёр хүчтэй хар салхи дайран өнгөрсөн юм.

 

Өнгөрөгч сард дайран өнгөрсөн хар салхины улмаас Пуэрто Рико даяар цахилгаан тасарч, бүх сургууль болон цэцэрлэг үүдээ барьжээ.

 

Трамп Бид эхний ээлжинд цахилгааныг сэргээн засварлахад хөрөнгө оруулах болно. Дараа нь улсын хамгийн чухал салбар болох эмнэлэгийн салбарт туслалцаа үзүүлнэ” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин