У.Хүрэлсүх: Манай Засгийн газар шударга ёсыг тогтооно
2017-10-04

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоны дараа УИХ-ын чуулганы  индрээс үг хэллээ. Тэрбээр:

 

-Би ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулдаг Ерөнхий сайд байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний хүчинд мөхөтсөн хууль цааз, төр, засагтаа ард түмэн гутаж байна. Ард түмэн ууртай байна.  Бид бүхний байгуулахаар шийдсэн хүмүүнлэг, энэрэнгүй төр засаг хаана байна вэ гэж ард түмэн нэхэж байна. Нам дамжсан бүлэглэлүүд төрийн шийдвэрийг гуйвуулдаг боллоо. Монголчууд бид хууль дээдэлдэг болохоос хууль сахиулагчдаас айх учиргүй.

 

Хууль дээдэлдэг ард түмэн бий гэдгийг мэдрүүлнэ. Төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн хундаганы ард шийддэг боллоо. Төрийн албаны мэргэшсэн байдал үгүй бол монгол төрийн дархлаа алдагдлаа.

 

Одоо л эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Манай Засгийн газар нийгмийн шударга ёсыг сэргээнэ. Мэргэшсэн төрийн албан хаагчийг бэхжүүлнэ. Энэ цаг мөчөөс эхлэн зөвхөн хууль дээдлэх зарчимыг баримталж ажиллахыг хатуу шаардана. Төрийн алба итгэл сэтгэл, өндөр ёс суртахуун дээр тогтдог.

 

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй. Гэхдээ төрийн сахилга батыг сайжруулж, ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх чиглэл баримтална. Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол ард түмний мөнгө.  Баян иргэдтэй төр байхыг хүснэ.

 

Газар доорх байгалийн баялаг бол ард түмний  өмч. Баялгийн хуваарилалтыг тэгш байгалийн төлөө зүтгэнэ. Бид эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Цаашдаа хүнс экспортлогч орон болгохын төлөө ажиллана. Монголчууд бидэнд хоёр асар том зах зээл,  хөрш байна. Бид боломжоо бүрэн дүүрэн ашиглах ёстой.

 

Бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн дарамтаас өмгөөлөн хамгаалах болно.

 

Эдийн засгийн хямралаа даван туулахын тулд ард түмэн, УИХ-тайгаа хамтран зүтгэх болно. Хүнд хэцүү цагт байнга тусалж ирсэн олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулна. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдтэй хамтын ажиллагаагаа дээшлүүлнэ.

 

Чинээлэг дундаж давхрагыг бий болгоно. Засгийн газрын цөм нь Монгол Улсын иргэн та байна. Миний бие Монгол төрийг ард түмний төр болгохын төлөө Ардын засаг ажиллана. Эв нэгдлийг нүдний цөгцгий мэт хамгаална.  Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл ус  агаар мэт хэрэгтэй байгаа.

 

Би зөвхөн хуулинд захирагдаж ажиллана. Би нэг зүйлээс айж байна. Би ард түмний итгэлийг алдахаас айж байна. 

Монгол Улс үеийн үед мандан бадраг хэмээлээ. 

 

 

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.  Дараагаар нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан У.Хүрэлсүхийг Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

 

Ийнхүү Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо. 

 


 

С.Жавхлан: Засгийн газар гэх үүр танд өлзийтэй байг

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад  томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт  авлаа. Үүний дараагаар гишүүд үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Шадар сайд У.Хүрэлсүх өмнөх Шадар сайд гэсэн сэтэр зүүсэн нөхдийг бодвол ажлаа сайн хийсэн. Байгалийн гамшиг болсон. Тэр бүхэнд биеэр очиж ажиллаж байсан. Морин хуралдааны талаар эрлийз морь уралдуулахгүй гэдэг шийдвэр гаргасан. Би төдийгүй малчид их баярласан. Морь, малыг амьдаар нь гаргахыг хориглосон шийдвэр гаргаж байсан. Ерөнхий сайд болоод үнэнийг тогтоох байх гэж бодож байна. Засгийн газар гэх үүр танд өлзийтэй байх болтугай. Эр хүн хэлсэндээ гэдэг. Хэлсэн үг болгоныг тань ард түмэн харж байгаа. Ажлын амжилт хүсмээр байна. Мэдрэмжтэй, зөв , залуучууддаа урам өгч, сэтгэл, итгэлээ нийлүүлсэн баг бүрдүүлж ажиллаарай. 

 

Цаг үеийн асуудалтай холбоотой Баянзүрх дүүрэг удирдлагагүй байна. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Баянзүрхийн товчоон дээр өмс ачсан машиныг маш их журамлаж байна. Бор зүрхээрээ хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг битгий адлаад байгаа ч ээ. 

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэж байна. Өнгөрсөн Засгийн газар шигээ эдийн засаг хүнд байна гэж битгий их яриарай. Нөхцөл байдлын хувьд эдийн засаг харьцангуй гайгүй үед Засгийн газар удирдах гэж байгаа шүү. Экспортын салбарт аж үйлдвэрийн салбарын орлого маш сайн байгаа. Аж үйлдвэрийн салбартаа анхаарч ажиллаарай. Автозамын ачаа эргэлтийг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. АН дөрвөн яам, сайдын суудал авах гэж шаардаад багйаа юм биш. Бодлогоо уялдуулах шаардлага байгаа учир асуудал тавьсан юм.

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн ахлагч  Д.Эрдэнэбат:

 

-Өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй АН-ын бүлэг санал солилцсон. Гэхдээ бид албан тушаал яриагүй. Энэ Засгийн газрыг бид тогтвортой ажиллуулахын төлөө саналаа тавьсан. Ямар нэг шантааж байхгүй.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-У.Хүрэлсүх их хүлээлт үүсгэж орж ирж байна. Хүн бол хуулиас айж явах ёстой, хууль сахиулагчаас айж явах учиргүй гэдэг У.Хүрэлсүхийн үг таалагдаж байгаа.  Хуулийг дээдэлж ажиллаарай. 

 

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

 

-Өнөөдөр чухал өдөр тохиож байна. Ардчилсан оронд албан тушаалд томилогдож, алдаж онодог зүйл байдаг л асуудал. Өнөөдөр Ерөнхий сайдыг томилох асуудалд МАН-ын бүлгийн гишүүд цөөхөн байна. АН-ын бүлэг Ерөнхий сайдыг томилох асуудлыг дэмжиж байгаа. Тиймээс гишүүд чуулганы хуралдаандаа оролцож, асуудлаа шийдэх хэрэгтэй. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 


 

 

У.Хүрэлсүх: Засгийн газар парламентаас бүрдэнэ
 
 
 
 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигч У.Хүрэлсүх  гишүүдийн асуултад хариулж  байна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж байна. Цалинг нь  нэмэх үү. Засгийн газрын бүрэлдэхүүнээс дэд сайдын орон тоог хасах уу. УИХ дахь АН-ын бүлэг Засгийн бүтцийг өөрчилж, яамдын тоог нэм гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ам.долларын ханшийг хөөрөгдсөн нөхөдтэй хариуцлага тооцох уу?

 

-Би багш нарын зовлонг сайн мэднэ. Миний эхнэр багш. Манай гэр бүл багшийн цалингаар амьдарч байсан. Багш нар бол улс орны оюун санааны хөдөлгөгч хүч. Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалж байгаа хүмүүс  эмч нар байдаг. Тиймээс зөвхөн багш, эмч нар гэлтгүй онцгой байдал, цагдаа зэрэг төрийн албан хаагч нарын цалинг үе шаттайгээр 2018 онд нэмнэ. ОУВС-тай тохирсон хөтөлбөрт цалин нэмэх асуудал тусгагдсан. Дээр нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа.

 

Яамдын тоог нэмэх асуудлаар АН-ын бүлгийн саналыг судалж үзнэ. Өвлийн хүйтэн болж байгаатай холбогдуулан яам, агентлагийн бүтэц дээр янз бүрийн өөрчлөлт хийхгүйгээр төрийн залгамж чанарыг хадгалж явуулахыг хүсч байгаа. Монголын төрд ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдсан албан хаагчид хариуцлага тооцно. Нийгэмд эмх замбараагүй байдал бий болж, төрийн хууль суларсан байна. Тиймээс хуулийг мөрдүүлж, чангатгаж ажиллах зайлшгүй шаардлага байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-У.Хүрэлсүх нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Засгийн газрыг тэргүүлж ажиллаж чадна гэж бодож байна. Бид газрын хэвлийн баялгаа буруу замаар явуулж байна. Энэ талаар би сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа. Энэ асуудалд тодорхой шийдэл гаргаж, цэгц журамд нь оруулж өгөх хэрэгтэй байна. Өнөөдөр 3000 гаруй лиценз олгогдсон байна. Үүнийг цэгцэлж чадаагүй байж нэмж олгож байна. “Оюутолгой”-той холбоотой асуудал улс орныг дампуурлаа хүргэх хэмжээнд авчирсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бид улс орноо аварч чадлаа.

 

-Монгол хүн Монгол эх орондоо газрын доорх баялгаа тэгш эдлэх хэрэгтэй. Хууль дүрэм зөрчигдсөн асуудлыг шалгана.

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Бид нийгмээрээ ёс зүйн ухамсар доройтолд орж байна. Монголчуудын байгаль орчинтой харьцах асуудал орхигдсон. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжгүй байна. Энэ асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шийдэх гарц байна уу. Хөшигийн хөндийг баригдаж байгаа олон улсын нисэх буудалд хүртэл цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр үнэртэж байна.

 

-Агаарын бохирдол сэтгэл зовоосон асуудал болсон. Даац хэтэрсэн. Тодорхой бодлого явуулна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр байгаа. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Эдгээр баримт бичгийг барьж ажиллана. Шаардлагатай арга хэмжээг шуурхай шийдэж ажиллана. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-Монгол улс хэдий хугацаанд өр зээлтэй явах юм бэ. Үүнийг шийдэх үү. Гадна дотнын эрх ашгийг хамгаалдаг байгуулагатай хамтраад яваад байх юм уу. “Рио-тин”-тойгийн мөнгийг гаднын байгууллагаар дамжуулахгүй бол ОУВС хөтөлбөрөө зогсооно гэсний дагуу УИХ баталсан тогтоолоо хүчингүй болгосон. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн 15 орд газар байна. Тэдгээр орд газрын олборлолт дээр тавих хяналтыг чангатгах хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгойгоос гарч байгаа зэс, алтыг хянаж чадаж байна уу.  Гадаадынхан Монголд орж ирээд дураараа дургиж байна. “Оюутолгой” ямар хэмжээний борлуулалт хийж байгаагаа тайлагнахгүй байгаа. Монголын гаалиар гарахдаа 10 вагон бүртгүүлсэн мөртлөө Хятадын гаалиар гарахад 20 вагон болж байсан. Бид үндэснийхээ баялаг, уул уурхай дээр түшиглэсэн бүтцээ хэрхэн шийдэх вэ? Хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр олгох уу, 2018 оноос. Үүнд боломж байна гэж харж байгаа.

 

-Улс орны маань эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгааг та бүхэн мэдэж  байгаа.  Он гараад “Чингис” 510 сая, зээлийн 300 сая ам.доллар гээд. Монголчууд бидэнд ирсэн хамгийн хүндрэлтэй асуудал бол өр. Санхүүгийн сахилга батыг аль болох тэнцвэржүүлэх ёстой. ОУВС-тай тохирсон зүйлээ цаашид үргэлжлүүлэх ёстой. Тэр хүмүүсийнхээ санаа бодлыг сонсох нь зүйтэй. Стратегийн орд газрууддаа хариуцлагатай хандах ёстой. Монголын ард түмэн өөрийн баялагтаа эзэн байх ёстой. Харамсалтай нь энэ нь алдагдсан. “Оюутолгой”-гоос авахуулаад асуудал байдаг. Энэ асуудлыг бид эргэж үзэх ёстой. Монгол Улс тусгаар тогтносон улс. Тийм учраас баялгаа захиран зарцуулах нь бидний дотоод асуудал. Газар нутгийн баялгийн төлөө өвөг дээдэс халуун амь, бүлээн цусаа урсгасан. Эдийн засаг олон тулгуурт байх ёстой. Уул уурхайн салбараа шүтэж ирсний гай сүүлийн хэдэн жил гарч ирсэн. Үүнийгээ нөхдөг эдийн засагтай байх ёстой. Түүний нэг нь хөдөө аж ахуй, газар тариалан юм. Бид газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгон хувиргах ёстой. Ингэж байж амжилтад хүрнэ.

 

Бололцоотой байсан бол багш, эмч нарын цалинг нэмж, хүүхдийн мөнгөө олгоод явна. Харамсалтай нь бидэнд хөрөнгө санхүүгийн боломж, нөхцөл хүнд байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг эргэж харах уу. Таван толгойг хөдөлгөх шаардлагатай байна.Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх вэ?

 

-Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг шалгаж үзнэ. Хууль зөрчсөн асуудал гарсан бол Монгол Улсын болон олон улсын гэрээ конвенцийн хүрээнд шийднэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэсэн эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ард түмэн Тавантолгойг өөрөө ашиглавал Монгол Улсын язгуур эрх ашигт шийднэ. "Эрдэнэт"-ийн тухайд Монгол Улсын хууль дүрмийн дагуу шийдэгдэх ёстой. Шүүх дээр асуудал явж байгаа.

 

Би энэ Засгийн газрыг асуудлаа шийдвэрлэж, шийдвэр гаргаж чаддаг чадвартай Засгийн газар байгаасай гэж бодож байна. Энэ Засгийн газар парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 


 

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэв

 

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  гишүүдийн 57,5 хувийн ирцтэйгээр эхэллээ.  Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулан батлав.

 

Үүний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн танилцуулгыг чуулганы хуралдаанд хийлээ. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм. 

 

Ингээд гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авч байна. 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Болохгүй бүтэхгүй гаруудыг цохиод цохиод явчихаарай ерөнхий сайдаа
2020-06-24
boldbayar .b:
hurelsuh ee . chinii tarhind baigaa buhnee huchirhiilleer bish huuliin daGUU HEREGJUUL. MAGADGUI MONGOL HUMUUN ERGEN DURSAJ SANAGALZAH TIIM L ORCHNIIG BII BOLGO...
2017-10-05
Зочин:
Хүн далайд гарцтай гэж юу яриад байнаа? Хүүхнүүд, хүүхдүүдээ экспортолж байгаагаараа бахархаад байна уу?
2017-10-04
Зочин:
30 дахь ерөнхий сайддаа баяр хүргэе, ард түмэн үнэхээр итгэж байна одоо зүтгэлийг хүлээх боллоо, Эх орноо хөгжүүлэх ариун үйлст чинь өндөр амжилт хүсье.
2017-10-04
Зочин:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй, Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүний нэрийг баллаж орхидог. Бернард Шоу
2017-10-04
Зочин:
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. Жек Андерсон
2017-10-04
Зочин:
Ухаан солиотой хүнд илд бариулах Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. Пифагор
2017-10-04
Зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. П.Ж.Рурке
2017-10-04
zochin:
Манай Засгийн газар шударга ёсыг тогтооно - сайхан сонсогдож байна
2017-10-04
Zochin:
S.Javkhlan gishuun yasan dolignuur yum ve.Ugee ch olj khelj chadakhgui yum.
2017-10-04
зочин:
элбэгдорж шиг чихэнд цэцэг ургуулахгүй биз
2017-10-04
Sumyabazar:
Dolgorsyrengiin xyy Sumyabazar said boljee,erdem nomtoi bolovsroltoi xymyys ene niigemd ynegyi boljee gej,MONGOnii niigemee gej,
2017-10-04
Зочин:
Dolgorsurengiin dolir hajuud ni palidagadaad yavj bna. Xa xa said boloh geed
2017-10-04
Зочин:
Za Hurelsuhee AN iihanii ugeer bj chadahgui bol ergeed nuguu 30 tai chine niilj bgaad tongorno sh dee!! Medej bgaa biz
2017-10-04
Зочин:
Шинэ ерөнхий сайдын ажлаа хэр сайн хийхийг л хүлээж дээ....
2017-10-04
Багабанди:
За Сумьяабазар сайд болбол монгол улс МАН үнэн дээ л боловсрн хүчин 0 болсон утга адил
2017-10-04
zochin:
ehneesee ug,uildel 2 n neg bj chadval,mash iheer demjine.odoogoor gants ug haragdaj bgaa,tsag hugatsaa haruulah bh.shaahaand l baga oroosoi doo
2017-10-04
Зочин:
SHINE ERUNKHII SAYD MASH SAYKHAN UG KHELLEE , MASH IKH NAYDWAR TURJI BAYNA , ARD TUMEN TANTAY KHAMT SHUU
2017-10-04
Зочин:
Erguu durvud yasan palidaga psda ve. Ter ooriinhoo hiih yostoi ajiliig l hiisen sh dee
2017-10-04
Зочин:
AN iin hun eronhii said bolj bgaad mash ih bsyarlaj bnam
2017-10-04
Зочин:
С Жавхлан үнэхээр сэтгэцийн өвчтэй юм бна. Сонгогчид нь бас л адилхан биз
2017-10-04