Лас Вегаст халдсан этгээдийн найз бүсгүйгээс мэдүүлэг авчээ
2017-10-04

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх талбайд зохион байгуулагдаж байсан амьд хөгжмийн тоглолтын үеэр нэг этгээд иргэд рүү гал нээсэн юм. Уг үйл явдлын улмаас 58 хүн амиа алдаж, 527 хүн гэмтсэн юм.

 

 

Халдлагыг Стефэн Крэйг Пэддок гэх 64 настай гэгч үйлдсэн бөгөөд тэрээр иргэд рүү гал нээснийхээ дараа амиа егүүтгэжээ. Тэгвэл Пэддокийн найз бүсгүй АНУ-д ирж, мэдүүлэг өгсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр найз залуугаа иргэд рүү гал нээсэн гэдгийг мэдсэнийхээ дараа Филиппинийн Манила хотоос шууд нисч ирсэн байна. Пэддокийн найз бүсгүй Марилоу Данли гэгч Филиппинийн иргэн бөгөөд 2013 оноос эхэлж, түүнтэй болзох болжээ.

 

Данли мэдүүлгийнхээ үеэр Би их цочирдож байна. Тэр их сайн хүн байсан” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Америкийн Лас Вегас хот биш Лас Пэддок нэртэй хот болгохоор юм байна. Учир нь тэр нэрээ мөнхөллөө шүү дээ.
2017-10-05
Зочин:
haha ovoo emeee nar bhad l bolzoo yariaad shaash
2017-10-04
Зочин:
Busgui emee 2-iin yalgaag meddeggui mal baina.
2017-10-04