У.Уранчимэг: Цалингаа нэмүүлэхээр 800 км замыг туулан ирлээ
2017-10-04

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Эмч нар цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан өнөөдөр жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид “Нэг эмч 2-3 эмчийн ажлыг зэрэг хийдэг ч сард 400-600 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнийгээ зээлэндээ өгөөд халаас хоосон гэртээ очдог” гэдгээ учирлаад цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж хэрэв шаардлагагыг биелүүлэхгүй бол энэ сарын 23-наас хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Жагсаалд 21 аймаг, нийслэийн 56 эрүүл мэндийн байгууллагын 20 орчим мянган ажилчид оролцож байгаа аж. Энэ үеэр жагсаалд оролцогчдоос зарим зүйлийг тодрууллаа. 

 

 

Б.Мягмар: Нэгэн зэрэг 2-3 эмчийн ажил хийдэг бид цөхөрч, ядарч байна

 

 Монголын Эрүүл мэндийн ажилтны холбооны дарга Б.Мягмар

 

-Засгийн газар багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй гэж үзэж байгаа. Та бүхэн цалин нэмэх ямар боломж бий гэж үзэж байна вэ?

 

-Монгол хүний амийг хамгаалах, хөдөлмөрчдийнхөө цалинг нэмэгдүүлэхийн төлөө бид жагсаж, тэмцэж байгаа юм. Монгол Улсын УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд төрийн эрхэнд гарахдаа бидний цалинг нэмнэ гэж амалсан. Энэ амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд чанартай тусламж үйлчилгээний төлөө тэмцэж байна. Бидний цалинг нэмэх боломжгүй биш. Харин ч боломжтой. Төрийн албан хаагчийн хоёр орон тооны нэгэд нь л хүн авч байгаа. Үүний дүнд 2016 онд 1.9 тэрбум, 2017 онд 7.4 тэрбум, 2017 онд 20 гаруй тэрбум төгрөг хэмнэсэн байдаг. Энэ мөнгөө юунд зарцуулсныг Засгийн газраас асуумаар байна. Бидний цалниг нэмж, 2018 оны төсвөө дахин батлахыг шаардаж байна.

 

-Засгийн газар шаардлагийг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

 

-Хуулиар олгогдсон эрхийн дагуу хамтын маргаан үүсгэсэн байгаа. Үүний дагуу эмч нарын ажил хаях эрх аравдугаар сарын 23-нд үүснэ. Ажил хаялтад хэрхэн, ямар хэлбэрээр оролцохоо байгууллага дотроо хуралдаж байгаад шийдвэрлэнэ. Түүнээс өмнө Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, шийдвэр гаргахгүй бол бид хугацаагүй ажил хаялт зарлана. Нэг эмч 2-3 эмчийн ажлыг давхар хийж байна. УИХ-ын гишүүд амалсандаа хүрэх хэрэгтэй.

 

-Эмч нар ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар тангараг өргөдөг. Та бүхнийг жагсаал зохион байгуулж, ажил хаях хугацаад иргэдийн эрүүл мэнд хэрхэх вэ?

 

-Өнгөрсөн нэгдүгээр сараас цалин нэмэх асуудлыг Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Ер нь бид жил бүр цалин нэмэгдүүлэх цуглаан зохион байгуулдаг. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч ахиц, дэвшил гарсангүй. Монгол хүний алтан амийг хамгаалахын төлөө бид ажилладаг. Бусдын цус, ялгадас, идээ бээртэй ажиллахдаа бид түүнийгээ үүрэг гэж ойлгоод л ажилладаг. Гэвч бидний ачаалал 2-3 дахин их. Бид цөхөрч, ядарч байна. Өргөсөн тангаргаа зөрчихгүй гээд энд ээлжнээсээ буусан эмч, ажилчид ирсэн байна. 

 

 

 

С.Тунгалаг: Эмч нарын 90 гурай хувь нь цалингийн, 30 гаруй хувь нь давхар зээлтэй

 

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга С.Тунгалаг

 

-Танай аймгийг төлөөлж хэдэн хүн жагсаалд оролцож байна вэ?

 

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх тайван жагсаалд Сүхбаатар аймгийг төлөөлж Нэгдсэн эмнэлгийн 20 гаруй ажилтан ирсэн. Бидний авч буй цалин амьдралд огт хүрэлцэхгүй байна. Эмнэлгийн салбарын 90 гурай хувь нь цалингийн зээлтэй, 30 гаруй хувь нь давхар зээлтэй. Тиймээс бид цалингаа нэмэгдүүлэхийг тууштай тэмцэнэ.

 

-20 гаруй эмч нар өвчтөнөө орхиод ирсэн гэсэн үг үү?

 

-Сүхбаатар аймгийн эмнэлгийн байгууллагын эмч, ажилчдын эрх, ашгийг төлөөлж 20 гаруй эмч нар жагсаалд оролцож байгаа ч бид ажлаа орхиогүй. Дотооддоо зохион байгуулсан. Өөрөөр, хэлбэл бид өчигдөр ээлжинд гараад буунгуутаа жагсаалд оролцож байна. 

 

 

У.Уранчимэг: Цалингаа нэмүүлэхээр 800 км замыг туулан ирлээ

 

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний хорооны дарга У.Уранчимэг

 

-Танай аймгаас хэчнээн эмч ирсэн бэ. Хэзээ буцах вэ?

 

-Бид хүний амь настай яригдах чухал ажилтай тул шууд ажлаа орхиж болохгүй.  Тиймээс ээлжнээсээ буусан эмч нар цуглаанд оролцохоор 800 км замыг туулан ирлээ. Өнөө оройноос буцна. Гэхдээ Засгийн газар бидний тавьсан шаардлагыг биелүүлэх бол бид энэ сарын 23-наас эхлэн хугацаагүй ажил хаяна. Одоогоор бид аймагтаа Цалин нэмэгдүүлэх түр хороо байгуулсан. Биний цалин амьдралд хүрэлцдэггүй.

 

-Орон нутагт эмч нарын хүрэлцээ хэр байдаг вэ. Тэнд ажиллаж байгаа эмч нарын цалин бусдаас арай илүү  байдаг уу?

 

-Улаанбаатарт ч, орон нутагт ч эмч нарын ажлын ачаалал их байдаг. Цалин ч ялгаагүй байдаг 400-600 мянган төгрөг байдаг. Мөн орон нутагт ажлын байрны орчин хүнд. Мөн эмч нарын эрүүл мэнд муудаж, өвчлөл нэмэгдэж байгаа.

 

Р.Ренчиндулам

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Financing / Credit / Loan We offer financial loans:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINAN:
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINANCIAL CRISIS OR DO YOU NEED FUNDS TO START UP YOUR OWN BUSINESS? DO YOU NEED FUNDS TO SETTLE YOUR DEBT OR PAY OFF YOUR BILLS OR START A GOOD BUSINESS? DO YOU HAVE A LOW CREDIT SCORE AND YOU ARE FINDING IT HARD TO OBTAIN CAPITAL SERVICES FROM LOCAL BANKS AND OTHER FINANCIAL INSTITUTES? HERE IS YOUR CHANCE TO OBTAIN FINANCIAL SERVICES FROM OUR COMPANY. WE OFFER THE FOLLOWING FINANCE TO INDIVIDUALS- *COMMERCIAL FINANCE *PERSONAL FINANCE *BUSINESS FINANCE *CONSTRUCTION FINANCE *BUSINESS FINANCE AND MANY MORE: FOR MORE DETAILS.CONTACT ME VIA. Contact Our Customer Care: EMAIL: :bullsindia187@gmail.com (CALL/WHATS APP) :+918130061433 Our services... Guaranteed 100%
2023-08-30
Эсэргүүцэж байна:
Эмч нар өөрийн аав ээж ах дүү танил талаа л үзэж эмчилж хөнгөн шуурхай үйлчилдэг бусад нь бол тэдэнд огт хамаагүй байдаг ш дээ. Тэхээр уруул дэвсэн тосч эмчилдэг ах дүү хамаатан садан танил талаасаа нэмэгдэл цалингаа нэхэж авахгүй юу? Жирийн ард эмнэлэгттанил тал ах дүүгүй хүнд бол юун эмнэлэгийн үйлчилгээ за тэгээд гар хүндрүүлж мөнгө өгөхгүй бол дуусаа чад болдог цаг шүүд ээ. Эмч нар аав ээжээсээ танил талаасаа мөнгөө нэхэж цалингаа нэм бид ямар эмнэлэгээс чинь үйлчилгээ авч чадах биш төрөөс мөнгө цалин нэхэж дарвайж байгаад ЛАС-ВЕГАС болчихов доо.
2017-10-05
Emv:
Ажил ороё гэсэн хүмүүс цөндөө бна. Ажлаас нь хал
2017-10-05
ЗОЧИН:
ЗОВСОН ШИНЖ АЛГАА.ЭД НАР ЧИНЬ БАЯРЫН ЖАГСААЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ХҮМҮҮС ҮҮ?ЯМАР ИХ БАЯСАГЛАНТАЙ ИНЭЭЖ ХӨХӨРСӨН АВГАЙ ХҮҮХНҮҮД БАЙНАШТ.АР ГЭРИЙХЭНДЭЭ ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭЭД ИРНЭ ГЭСЭН БАЙГААДАА.ӨЧИГДӨР МИНИЙ ТАКСИНД ХӨДӨӨНИЙ ГУРВАН ЭМЧ СОГТУУ СУУГААД ШОУДАЖ ЧАДАХ ГАЙГҮЙ ЗАЛУУЧУУД БАЙВАЛ АНИА НАРТАА ДУУДААД ӨГ МӨНГӨ АСУУДАЛ БИШ ГЭЭД Л ТОМРООД БАЙСАН ШҮҮ.СҮҮЛДЭЭ ТЭР ГУРАВ АНАГААХЫН ДОТУУР БАЙРНААС ӨЛСӨГЛӨН ОЮУТАН ОЛОХООР БАЛАЙРААД БАЙСАН.ИНГЭЖ Л УЛС ТӨР ХИЙЖ БАЙНАШТ
2017-10-04
ИРГЭН:
ЯАСАН ГЭЖ ЭНЭ МУУ ЦАГААН ХАЛАТНЫ ГОЛ БОЛСОН ЛАЛАРУУД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ.НЭМҮҮЛЧИХЭВЭЭ ЦАЛИНГАА.ИНГЭЖ ТЭНЭГТЭЖ БАЙХААР ОФШОРЧДЫН ЭСРЭГ ЖАГСААД ОРУУЛЖ ИРСЭН МӨНГИЙГ НЬ ХУВААЖ АВААД ЗАЙЛААЧ ТЭНЭГҮҮДЭЭ.МУУСАЙН ХҮНД СУРТАЛТАЙ АРЫН ХААЛГАНЫ МАСТЕРУУДАА.ӨРГӨСӨН ТАНГАРАГ ЧИНЬ ЯАСАН БЭ? АРД ЧИНЬ ХЭДЭН ӨВЧТӨНГҮҮД ҮХЭХ ХАМААГҮЙ ЮУ?
2017-10-04
Өвчтөн:
Өө хө энэ эмч нар чинь марсайлдаад ер зовж зүдэрсэн шинж алгаа. Марсайдаа нараа эмнэлэг үзүүлэх гэж бөөн хүнд суртал арай гэж эмнэлэгт хэвтхээр мөнгө өгч гар хүндрүүлж чадахгүй өвётөнд бол цалингаа чамалсан 2-3 эмчиын ажил хийж байна гэж хиймэлээр бахардсан эмч авгай нарын бөөн уур уцаар дундюун эмчлүүлэх тэгсгээд нэг эм уусан болж байгаад хоног хугацааг өнгөрөөж нөгөө хугацаа нь болмогц хап амбаардуулаад л пад гэж гараад пэп гээд чад гүйцээ
2017-10-04
Эсэргүүцэж байна:
Ээ Мягмараа өрхийн эмнэлэгт үзүүлэхээр дүүргийн төвийн эмнэлэг гэдэг 20 дугаар төврүү оч гэлээ 10 төвд очоод үзүүлтэл 3 дугаар эмнэлэг оч гэлээ очтол 3 дугаар эмнэлэгт аппаратхэрэгсэл нь байсаар байтал Чингэс зочид буудлын эсрэг байрлах хувиын эмнэлэгт очиж шинжилгээ өг гэж нөгөө 3 дугаар эмнэлэгиын эмч хэллээ энэ хооронд өчнөөн цаг хугацаа мөнгөө зарж явахын байна ш дээ. Хүний амь мөнч бак юм даа. Царцаа шоргоолжны үлгэрээр явсан би ч яахав мажиысангүй мажийх нь бол энэ хооронд амархан чад хийх биз ээ? Энэ эмнэлэгийн хүнд суртал уу? Эмч нарын хувьд хангөн суртал юм байлгүй дээ? Миний хувьд хүнд байсан шүү Мягмараа нэг эмнэлэгт нэг дор асуудлаа шийдэж байвал зүгээр байна. Гэтэл 2-3 эмчийн ажил хийж байна гэж гонгоноод байгаагаа өвдөж зовсон хүний оронд өөрийгөө нэгтавиад үзээч дараа нь цалин нэм гээж дарвайгаач
2017-10-04