Багш нар суулт хийнэ
2017-10-05

Багш нар цалингаа бодит байдалд нийцүүлэх буюу 1.6 сая төгрөг болгох шаардалаг тавиад сар орчим болж байна. Энэ хугацаанд хоёрч удаа сануулах ажил хаялт зохион байгуулсан бөгөөд  сүүлийн ажил хаялтын дараа зарим эцэг эхчүүд багш нарын шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.

9 -р сараас эхэлсэн багш нарын тэмцэл нь засгийн газар солигдох үетэй давхацсан бөгөөд өчигдөр шинэ Ерөнхий сайд томилогдсоноор тодорхой шийдлүүд гарна гэсэн хүлээлт багш нарт байгаа юм. Харин шинэ ерөнхий сайд багш нарын цалинг шууд нэмэх боломжгүй, асуудлыг судлана гэж мэдэгдээд байгаа.  

Өнөөдөр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна. Үүний дараа хурлын  төлөөлөгчид, багш нар 15.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд чимээгүй суулт хийх юм байна. Өчигдөр эрх чөлөөний талбайд эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан жагсаал зохион байгуулсан юм. 

П.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2018 оны төсөвт хэдэн төг нэмүү суулгаж цалингаа ахиулна.Үйлдвэрчиний Эвлэл ТАТВАР аа их авна.Эзэн нь хэн бэ.
2017-10-05
Нэр:
цалин нэмэхийн тулд өрөн өр дээрээ тавьна тэгээд өрөө төлж чадахгүй болно.тэгээд улс дампуурна..........үнхээр л сахээтэнүүд юм бол энүүхэнийг мэдэхгүй л байв гэж их холоос шидсэн чулуу биз.тийм л сүрхий юм бол овшоорчидийн мөнгийг хуу хамж улсийн орлого болго гэж шагасвал үнхээр л боловсоролтой сэхээтэнүүд юм байна гэж бодох байлаа