Лас Вегаст халдсан этгээдийг даруухан нэгэн байсан гэв
2017-10-05

АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын өмнөх талбайд зохион байгуулагдаж байсан амьд хөгжмийн тоглолтын үеэр нэг этгээд иргэд рүү гал нээсэн юм. Уг үйл явдлын улмаас 58 хүн амиа алдаж, 527 хүн гэмтсэн юм.

 

 

Халдлагыг Стефэн Крэйг Пэддок гэх 64 настай гэгч үйлдсэн бөгөөд тэрээр иргэд рүү гал нээснийхээ дараа амиа егүүтгэжээ. Пэддокийн найз бүсгүй АНУ-д ирж, мэдүүлэг өгөөд байна.

 

Тэрбээр найз залуугаа иргэд рүү гал нээсэн гэдгийг мэдсэнийхээ дараа Филиппинийн Манила хотоос шууд нисч ирсэн байна. Пэддокийн найз бүсгүй Марилоу Данли гэгч Филиппинийн иргэн бөгөөд 2013 оноос эхэлж, түүнтэй болзох болжээ.

 

Данли мэдүүлгийнхээ үеэр “Тэр их даруухан, эелдэг, халамжтай хүн байсан. Түүний энэхүү үйлдэл намайг гайхшруулж байна. Үнэхээр ойлгохын аргагүй. Би гайхаж байна. Би түүнд маш их хайртай. Тэр минь хэзээ ч хүний аминд хүрэх нэгэн биш” гэж мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөрөнгийг нь өвлөж авахын тулд юу ч гэж ярьж чадна!
2017-10-05
Зочин:
Las Vegast haldaad bhdaa yahav dee...yumaa zuv bich l dee
2017-10-05
бй:
Даруухан, дуугүй гэсэн хүмүүсээс л иймэрхүү зүйл гардаг юм
2017-10-05