Испанийн эзэн хааныг буруутгалаа
2017-10-05

Испанийн Каталон муж өнгөрсөн амралтын өдөр "Тусгаар улс" болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.

 

 

Санал хураалтад 2.2 сая иргэн оролцсон бөгөөд 90.9 хувийн саналаар “Каталоныг бие даасан тусгаар улс болох”-ыг иргэд дэмжсэн юм.

 

Уг асуудлаар Испанийн эзэн хаан Филипп өчигдөр анх удаагаа мэдэгдэл хийсэн бөгөөд цагдаагийнхан иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн явдалд харамсч буйгаа мэдэгджээ.

 

Тэрбээр мөн Каталонд болсон санал хураалт “хууль бус” хэмээн мэдэгдэж, “Би энэ асуудлаар Каталоны удирдлагуудтай уулзах болно” гэж хэлэв.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Каталоны тэргүүн Карлес Пулигемонт “Эзэн хаан Каталоны сая сая иргэний саналыг санаатайгаар үл тоомсорлож байна” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилсан улс ард түмнийхээ саналыг авч л таарах зарчимтай биз дээ..
2017-10-09