Энэ жил 827 иргэнд ипотекийн зээл олгожээ
2017-10-05

Монгол банк болон Засгийн газар хамтран есдүгээр сард 24.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилт гаргасан байна. Үүнээс 258 зээлдэгчийн 15.7 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкнаас санхүүжүүлсэн бол 133 зээлдэгчид 8.9 тэрбум төгрөгийг Засгийн газраас олгожээ. Мөн банкнуудын ипотекийн зээлийн тайланг энэ оны наймдугаар сарын байдлаар нэгтгэсэн байна.

 

Энэ дүнгээр ипотекийн зээлийн нэгдсэн үлдэгдэл 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн байх юм.  Сүүлийн нэг жилийн хугацаанд банкууд 827 зээлдэгчид 39.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Нийт зээлийн үлдэгдлийн 95.3 хувь нь хэвийн, 2.8 хувь нь хугацаа хэтэрсэн бол 1.9 хувь нь чанаргүй зээлд шилжжээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Дараагийн ЖДҮ бол 8 худийн зээл гэдэгтэй маргах хүн олдохгүй дэ?:
8 хувийг зөвхөн авилгачидаар дамжуулж авдаг нь нүцгэн үнэн
2018-11-06
800 нь хахууль болон арын хаалгаар 27 нь өртэй өр төлүүлэх зорилгоор олгогдсон байх оо:
8 хувь бол дараагийн ЖДҮ болсон гэдгийг бид бүгд мэдэж байгаа .
2018-11-06
fbgb:
haana ter zeeliig olgood bnaa shal hudlaa medeelel
2017-10-09
Зочин:
ИЧЭЭЧЭЭ БАНКНЫ ЛУЙВАРЧИДАА ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ХЭНИЙГ ХУУРНА ГЭЖ. ТАНИЛ ТАЛ ТАВ ГУРВАН МӨНГӨ АХ ДҮҮ АМРАГ САДАН НУ-АДАА ӨГЧ БАЙГАА НЬ ЖИНХЭНЭ БОДИТ ҮНЭН. АВАХ ЭЗЭД НЬ ТҮРЭЭСИЙН БАЙРААР Л ХОНОГ ТӨӨӨРҮҮҮҮЛЖ БАЙНААААААААААА
2017-10-05
Зочин:
ИЧЭЭЧЭЭ БАНКНЫ ЛУЙВАРЧИДАА ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ХЭНИЙГ ХУУРНА ГЭЖ. ТАНИЛ ТАЛ ТАВ ГУРВАН МӨНГӨ АХ ДҮҮ АМРАГ САДАН НУ-АДАА ӨГЧ БАЙГАА НЬ ЖИНХЭНЭ БОДИТ ҮНЭН. АВАХ ЭЗЭД НЬ ТҮРЭЭСИЙН БАЙРААР Л ХОНОГ ТӨӨӨРҮҮҮҮЛЖ БАЙНААААААААААА
2017-10-05