Байерн Мюнхен клубын сонирхол
2017-10-05

Өнгөрсөн долоо хоногт Итали мэргэжилтэн Карло Анчелоттиг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Германы Байен Мюнхен клуб шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа билээ. Тэгвэл тэдний хамгийн эхний сонголт нь Аргентин мэргэжилтэн Диего Симоне гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталж байна.

 

Испанийн Марка сонинд мэдээлснээр Алтетико Мадрид багийн удирдагчтай Германы аваргууд амжилттай холбоо тогтоосон аж. Уг нийтлэлд дурдснаар Германы аваргууд одоогоор 2 дасгалжуулагчийг гол байгаа болгоод буй бөгөөд Диего Симене бүтэлгүйтвэл, Ливерпүүлийн менежер Юрген Клоппт санал хүргүүлэх аж.

 

Энэ жил 47 настай Аргентин эрийн хувьд 2011 оноос хойш Мадрид хотын багийг удирдаж байгаа. Тэрбээр Мессигийн Барселона, Роналдугийн Реал Мадрид багуудын өрсөлдөөний эрин үед Ла лигийн аварга цол (2014)-ыг булаан авч чадсан шилдэг мэргэжилтэн билээ. 

 

Г.Баяраа

 

Shuud.mn
Сонин хачин