“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян даваа гаригт эхэлнэ
2017-10-06

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

 

 

Аяны зорилго нь оюутан, залуусыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгохгэнэ.

 

Өнгөрсөн жил уг аяныг өрнүүлснээр олон эерэгдүн гарсан байна. Тухайлбал, шинээр5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийжээ.

 

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 9-нд эхлэх бөгөөд уг аяныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дэмжиж, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Залуучуудын хөгжлийн төвүүд, Монголын залуучуудын холбоо, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ, Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрхийн төрийн бус байгууллагуудын сүлжээ, Өсвөр үе, залуучуудад ээлтэй клиникзэрэг байгууллагууд хамтран ажиллах юм байна.

 

Тус аянд нийслэл болон орон нутгийн томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд  хамрагдах юм байна.

 

Аяны хүрээнд оюутан залуусхорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замууд болон эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаархи зөвлөгөө мэдээлэл, Залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гаднаӨсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт саналаа өгөх боломжтой аж.

 

Ингээд аяны хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдын ажиллах хуваарийг дэлгэрэнгүй хүргэе.

 

-2017 оны 10 дугаар сарын 09-нд:  Монгол Улсын Боловсролын Их Сургууль

 

-2017 оны 10 дугаар сарын 11-нд: Отгонтэнгэр Их Сургууль

 

-2017 оны 10 дугаар сарын 11-нд: Монголын Үндэсний Их Сургууль

 

-2017 оны 10 дугаар сарын 12-нд: Их Засаг Олон Улсын Их Сургууль

 

-2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын полтехник коллеж

 

-2017 оны 10 дугаар сарын 16-нд: Техник технологийн дээд сургууль /МСҮТ/

 

-2017 оны 10 дугаар сарын 17-нд:  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 1,2,3 дугаар оюутны дотуур байр

 

-2017 оны 10 дугаар сарын 18-нд: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 1,3,4 дүгээр оюутны дотуур байр

 

-2017 оны 10 дугаар сарын 19-нд: Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 5 дугаар оюутны дотуур байр

 

-2017 оны 10 дугаар сарын 20-нд: Олон Улсын Улаанбаатарын Их сургууль болон Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байр тус тус аян өрнүүлнэ.

 

-Орон нутгийн газар хэлтсүүд  дээрх үйл ажиллагаатай төстэй байдлаар харьяа Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Коллеж, дотуур байруудад оюутны эрүүл мэндийн аяныг нэгэн зэрэг зохион байгуулах ажээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин