Нидерландын иргэн Монголд хар тамхи борлуулж байжээ
2017-10-06

 

Эрүүгийн цагдаагийн алба /ЭЦА/- ны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Баянгол дүүрэгт хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “ЛСД” борлуулж байсан итгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Нидерландын Вант Улсын иргэн Вандэр Харст Фридтжоф, түүний эхнэр Монгол Улсын иргэн Г нарыг бусад этгээдийн хамт баривчилжээ.

 

Энэ хэрэгт холбогдуулан Монгол Улсын долоон иргэнийг шалгаж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид хорьж, байцааж байгаа гэнэ. 

 

Тус хэрэгт холбогдсон Вандэр Харст Фридтжоф гэгч нь Нидерландын Вант Улсаас шуудан илгээмж ашиглан энэхүү мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

 

Мөн эд мөрийн баримтаар “ЛСД” гэх мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хураажээ.

 

Сонирхуулахад, хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох “ЛСД” нь олон улсад 1988 онд бүртгэгдсэн бөгөөд булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд оруулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм байна. Хэрэв тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай ажээ.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Болдоо:
Төв шуудангийн гаалийн баыцаагч нар хүүхэд хөгшиддөө явуудлсан цай чихэр мэтийг шалгаад л бузар гараараа хайр найргүй онгичоод л шүлсээ савируулаад л тэгээд тэрнээс нь өгөхгүй бол татвар гээд л мөнгө авна. 10 кг ачаанд хөгшчүүл хүүхдүүддээлл цаанаа аа мөнгө төлөөд явуулж бхырад давхар ьатюар авдагаа болих хэрэгтэй. Хүний ачааг райр найогүй онгичдогоо зогсоох хэрэгтэы хао тамхиа илрүүлж чадахгүй байж төв шуудангийн гаалийнн байцаагч нарыг харахаас дургүй хүрмээр й өг
2017-10-06
Болдбаатар:
Ер нь цаазын ялыг сэргээх хэрэгтэй юм шигээ. Олон хүнээ бузарлуулах уу. Нэг хүнээ цаазлах уу. Бодох асуудал шүү.
2017-10-06
зочин:
манайхан болсон хойно ялийг нь өршшөөгөөд эхнэрийг нь бэлэглээд явуулчих биз дээ Элбэгдоржийн туршлага жишиг бий биз дээ
2017-10-06
зочин:
гадаад орноос ирж байгаа хүмүүст визний асуудлаа чангатгах хэрэгтэй штээ, монголоо сурталчлана, жуулчин татна гээд виз олголтыг чөлөөтэй, зарим нь бүүр визгүй амар болсон доо, шинэ ЕС маань үүнийг анхаараасай
2017-10-06
зочин:
шуудан илгээмж ашиглан гэдэг нь юу гэсэн үг вэ, шуудангаар хил дамнаад оруулж ирсэн хэрэг үү, ийм юм орж ирж байхад шуудангийн гааль хяналт юу хийдэг байнаа, дамжин өнгөрч байгаа орнуудын ч тэр...
2017-10-06