“Би энд байна...... бид энд байна”
2017-10-06

 

Өнөөдөр дэлхий даяараа Тархины саажилтад анхаарлаа хандуулах өдөр. Үүнтэй холбоотойгоор “Би энд байна..... бид энд байна” сэдэвт өдөрлөг болох гэж байна.

 

Өдөрлөгийн хүрээнд тархины саажилттай хүүхдүүдэд үзүүлэх сэргээн заслын тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагын туршлага, Сэргээн заслын тусламж үйлчилгээнд шинээр хэрэглэхээр төлөвлөж буй хөдөлгөөн заслын эрчимт эмчилгээний эмийн бус арга технологиос танилцуулах гэнэ.  


“Би энд байна...... бид энд байна” өдөрлөг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 11.00-13.00 цагт болох юм байна. 



Сонирхуулахад, дэлхий дахинд 17 сая хүүхэд, насанд хүрэгчид тархины саажилттай бөгөөд тэдний тал хувь нь хүнд хэлбэрийн, эдгэшгүй өвчтэй байдаг аж. 


АНУ-ын судлаачидын таамаглалаар ойрын 10 жилд энэ тоо хоёр саяар нэмэгдэх хандлагатай гэнэ. 2012 оноос АНУ, Австрали Улсад жил бүрийн аравдугаар сарын 6-ныг дэлхий даяараа Тархины саажилтанд анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн. 


Энэ жил дэлхийн тархины саажилтын өдрийг “Би энд байна.... Бид энд байна” уриан дор тэмдэглэж байна. 

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин