Амиа золиослогч этгээд 15 хүний аминд хүрэв
2017-10-06

Пакистаны баруун өмнөд хэсгийн Балажистан мужид амиа золиослогч этгээд халдлага үйлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 20 орчим хүн бэртжээ.

 

Тус  мужийн Насирабад бүсийн шийтийн шашны сүмийн ойролцоо болсон гэнэ. Халдлага болох үед сүм дотор 800 орчим хүн мөргөл үйлдэж байжээ.

 

Амиа золиослогч этгээд сүм дотор нэвтрэх зорилготой байсан ч цагдаа нарын хамгаалалтаас болж зорьсон газраа халдлага үйлдэж чадаагүй байна.  Эрх баригчид халдлагын ард Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий хэмээн мэдэгдэв.

 

Пакистаны ерөнхийлөгч Мамнун Хуссейн, ерөнхий сайд Шахид Хакан Аббаси амиа алдагсдад хүндэтгэл үзүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин