Сайдын шийдвэрээр Б.Батсайханыг дахин томилсон
2017-10-06

 

Тусгай боловсролын 29 дүгээр сургуулийн захирлаар Б.Батсайханыг өчигдөр дахин томилсон. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Ингэхдээ түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд сургуулийн багш, ажилчид нь сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байсан билээ. Тэрбээр ажлаас чөлөөлөгдсөн талаараа шүүхэд гомдол гаргаж, хоёр шатны шүүхэд ялалт байгуулснаар ийн ажилдаа эргэн томилогджээ.Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.

 

 

-Б.Батсайханыг ажилд нь дахин томилсонд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд нийслэлийн Засаг даргын захирамжаар түүнийг хөдөлмөрийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, сургуулийн дотоод дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлж байсан. Өчигдөр буюу аравдугаар сарын 5-нд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажилд нь буцаан томилсон. Үүнээс өмнө буюу тавдугаар сарын 11-нд БСШУС-ын сайдын тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургууль, цэцэрлэгийг төрийн захиргааны мэдэлд авсан байдаг. Тиймээс эдгээр байгууллагууд яамны мэдэлд орж, түүний захирал эрхлэгчийг томилох чөлөөлөх, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг яам шийдвэрлэдэг болсон. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч өчигдөр ийм шийдвэр гаргасан.

 

-Хоёр шатны шүүхэд ялалт байгуулсан болохоор ажилд нь дахин томилсон юм биш үү?

 

-Энэ талаарх мэдээллийг манайх өгөх нь зохимжгүй. Шүүхийн байгууллагаас энэ бүхнийг асуусан нь дээр байх. Ерөнхийдөө, сайдын тавдугаар сарын 11-нд гаргасан тушаалын дагуу сайдын үүрэг гүйцэтгэгч эрх хэмжээнийхээ хүрээнд өчигдөр ийм шийдвэр гаргасан.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
багшнар:
Хуулийханчдээ ...энэ лураараа дургигч захирал ямар нүүрээрээ энэ сургуульдаа буцаж ирнэьээ ширэн нүүр гж энэ бхдаа доромжлуулсн хүүхэдүүд тэлгээрийн эцэг эхчүүдийн нүүрийг яааж харнааа
2017-10-07
Зочин:
Сургуулийн захирлыг томилох шударга механизм бүрдүүлэхгүй бол нам дагасан нөхдүүд сонгуулийн өмнө томилогдоод нөгөө нам нь ялангуут авч хаядаг. Шүүхийн шийдвэр гэгчээр төлбөр төлдөг, эргүүлж ажлаа авдаг. Дахин түүнийг халдаг гээд чөтгөрийн гурвалжин үүсээд байна. Хамт олон бусад мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт яасан бэ? Давхар цалин төлж татварын хичнээн их мөнгө сул урсаж байна вэ?
2017-10-07
Зочин:
Сонсохоос ч эгдүүцэм зэвүүн шийдвэрүүд гарах юм даа, нам гээч бүлэглэлийн гай энэ болов уу, хулгайч луйварчид, бусармаг явдалтнууд энхийн цагаан тагтаа болж зөөлөн сэнтийд залран энгийн ард иргэд энх орондоо ажиллаж хмьдрах арга улам мухардсаар ... энэ байдал хэзээ засрах юм бэ? эрх баригчид, улс төрчид өө
2017-10-07
Зочин:
Yagaad iim archaagui xulgaichiig ajild n butsaan tomilood baigaa ym be.Ogtsorson saidiin tushaal xuchingui baic ystoi.
2017-10-07
Зочин:
МАН-ын хотын фракцийнхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын Холбооноос төрд шургалуулсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан,Эвлүүлэг нэрээр өөрсдийгөө хаацайлсан явуургүй жүжиг, Эргэж буцсан тооцоогүй шийдвэрүүд , Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-10-06
ИРГЭН:
ТЭР МУУ САЙД ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬЖЭЭ.ЯАСАН НААД ЗАХИРАЛ ЧИНЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОХИДУУДЫГ ЗОДОЖ НҮДЭЖ ХҮЧИНДЭН САДИСТ МАЯГААР ДУР ХАНАДАГ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ОДОО ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛОН ХУВИРЛАА. ЭНЭ ЯАГААД ЭНЭ СУУДЛААС ҮХЭН ХАТАН ЗУУРААД БАЙНА ЭНЭ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА ШҮҮ.БЭЛГИЙН ДАРАМТЫГ БЭЛЭГ СЭЛТ ГЭЖ МӨӨРСӨН ЗАХИРАЛ МӨН ДӨӨ ЭНЭ НӨХӨР.САЙД ЗАХИРАЛ ХОЁР ТААРЧДЭЭ ЛАЛАРУУД
2017-10-06