Испанийн эрх баригчид каталончуудаас уучлалт гуйв
2017-10-08

Испанийн Каталон муж өнгөрсөн долоо хоногт “Тусгаар улс” болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.

 

 

Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 90 хувь нь Каталоныг Испаниас салан тусгаарлахыг дэмжсэн аж.

 

Харин энэхүү санал асуулгыг Испанийн эрх баригчид “хууль бус” хэмээн мэдэгдэж, саналын хуудас хийсэн хайрцгуудыг хүчээр булааж авснаар цагдаагийнхан болон иргэдийн дунд мөргөлдөөн гарсан. Энэхүү үйл явдлын улмаас 700 орчим хүн бэртжээ.

 

Тэгвэл Испанийн эрх баригч иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн явдлынхаа төлөө албан ёсоор уучлалт гуйсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Эрх баригчид “Бид хүч хэрэглэсэн явдлынхаа төлөө уучлалт гуйж байна. Гэхдээ бид бодлоо өөрчлөхгүй. Бид Каталоныг Испаниас салан тусгаарлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

 

Каталоны ерөнхийлөгч Карлес Пуждемонт дээрх мэдэгдлийн дараа Бид зорьсноо заавал биелүүлэх болно. Хэрвээ би ухрах байсан бол энэ алхмыг хэзээ ч хийхгүй байх байсан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Испанид бас л нөгөө хутган үймүүлэгч Америкийн гар хөл хүрчихэж. Тэр муж нь бодвол баян бгаа даа.
2017-10-09
Зочин:
Өмхий хасгуудаас Өлгийгөө чөлөөлье. Тэд сүүлийн үед томроод байгаа.
2017-10-08
Зочин:
Yanaa spand bas dain boloh ni dee....
2017-10-08