Улаанбаатар
Автобус зорчигчдоо галт тэргэнд шилжүүлэн суулгажээ
2017-10-8

 

Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж байгааг холбогдох байгууллагууд анхааруулж байна. Хөдөө орон нутагт зорчин замд яваа иргэд ч цахим хуудсаараа дамжуулан цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас зорчих хэсэг хоёр талаасаа саатсан талаар  мэдээлж байна. Тухайбал, Архангайн зам цасан боогдсоноос зоригчид саатаад байгаа аж. Баянхонгор цас их хэмжээтэй орж байна. 

 

Одоогийн байдлаар Дархан-Улаанбаатарын чиглэлийн замыг 14.00 цаг хүртэл түр хаах шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргаад байгаа. Зам хаасантай холбогдуулан галт тэргийг нэмэлтээр гаргасан байна. 

Мөн  замын нөхцөл байдал хүнд автомашин явах боломжгүй тул Сэлэнгээс Улаанбаатарын чиглэлд гарсан автобус Дарханаас зорчигчдоо галт тэргэнд шилжүүлж суулгаж байна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

 

Иймд онцын шаардлагагүй бол замд гарахгүй байхыг  АТҮТ-өөс анхааруулж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
on:
darhan ulaanbatriin zam ymar bn we neegdsnu humuuse
2017-10-08