Хойд Солонгос улс ойрын өдрүүдэд АНУ-ын газар нутагт хүрэх алсын тусгалтай баллистик пуужин харвахаар төлөвлөж буй талаар ОХУ-ын албаныхан мэдээллээ.
ОХУ-ын парламентийн доод танхимын гишүүн Антон Морозов албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 2-6 өдрүүдэд Пхеньян хотноо айлчилжээ.
Антон Морозов хэвлэлийнхэнд “Хойд Солонгос алсын тусгалтай пуужин харвахаар төлөвлөж байгаа. Энэхүү пуужин АНУ-ын баруун эрэгт хүрнэ хэмээн тэд таамаглаж байгаа. Тэд тун нарийн тооцоолсон тооцоогоо бидэнд үзүүлсэн” гэж мэдэгдэв.
“Хэрвээ энэхүү пуужин зорьсон газраа хүрсэн үед АНУ хариу гал нээснээр улмаас Солонгосын хойгт хэзээ дуусах нь мэдэгдэхгүй дайны гал асах магадлалтай байгаа” талаар Морозов мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос улсыг “газар нутаг болон ард иргэдийг нь хохироосон ямар нэгэн үйлдэл хийвэл ямар ч сануулга өгөхгүйгээр шууд гал нээх”-ээ өмнө нь хэд хэдэн удаа сануулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |