Улаанбаатарт 2 хэм дулаан байна
2017-10-09

Малчид, ард иргэдэд  зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин