Улаанбаатар
Бодибилдинг, фитнессийн ДАШТ боллоо
2017-10-9

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэ сарын 7-нд Монгол Улсад анх удаа "Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн" боллоо.

 

ДАШТ-нд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч зэрэг 600 гаруй хүн оролцов. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнесс, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe 2017” шалгаруулсан юм.

 

Монгол Улс зохион байгуулагчийн давуу эрхийн хүрээнд нэг төрөл ангилалд дөрөв хүртэл тамирчин өрсөлдүүлэх боломжтой. Энэ удаагийн ДАШТ-нд нийт 64 тамирчин оролцсон. Гавьяат тамирчин, Монголын мистeр Ж.Нурлан, ОУХМ Г.Угалзцэцэг нар ДАШТ-ийн алтан мeдалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.

 

Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ. Түүнчлэн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медалийн эзэд болсон байна.

 

Р.Дулам

 

 

Shuud.mn
Сонин хачин
Сонирхогч:
Энэ дэлхийн аварга мэргэжлийнх биш сонирхогчдынх гэдгийг зарлах хэрэгтэй. Шварцнегер гэх мэт мэргэжлийнхэн оролцдог холбоо бишшүү
2017-10-12
Зочин:
Buh medaliig n mongolchuudad ug
2017-10-11
zochin:
tegeed manaihaas medal avsan hun bn u, oilgtoihon, todorhoi medeeleech e
2017-10-09