Бруклин, Морец нар эргэн нийлжээ
2017-10-09

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм экс хайртайгаа эргэн нийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 18 настай Бруклин өнгөрсөн оноос Америкийн залуу уран бүтээлч, жүжигчин Хлои Морецтэй болзох болсон юм. Хос энэ оны эхээр салцгаасан бөгөөд ямар шалтгаанаар салсан тухайгаа өнөөг хүртэл олон нийтээс нууцалж байсан билээ.

 

 

Тэгвэл хос эргэн нийлжээ. Тэд өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Морец “The Widow” гэх уран сайхны кинонд тоглож буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин