Долдойдуулсан хүнээр МАХН-ыг удирдуулж болохгүй
2017-10-09

МАХН-ын гишүүд намын дотоод асуудлаар  Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-МАХН-ын гишүүд намаа өөрчилье шинэчилье гэж бусад гишүүддээ хандан уриалж байна. Манай намын бодлого  нэг хүний үгээр явж байна. Бид нийгэмд  шударга ёсыг тогтооё гэж  дүрэмдээ заасан. Гэтэл өнөөдөр намын дотор бодлогын зөрчилдөөн явагдаж байна. Зөв буруугаа хамтарч хэлэлцье гээд МАХН-ын бага чуулганыг хуралдуулъя гэж байна хэмээлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-МАХН-ын дүрмээр бага чуулганыг хуралдуулдаг гурван субъект байдаг. Намын дарга, Гүйцэтгэх товчоо,  бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд бага чуулганыг  хуралдуулдаг. Өмнө нь бид гуравны нэгийн шаардлагыг хүргүүлж байсан. Бидний шаардлага ажил хэрэг болоогүй.  Одоо гарын үсгийг дахин цуглуулахаас өөр арга байхгүй. Аливаа нам Их хурлаа их хурлаа хийх ёстой. Намын бага чуулганаа хуралдуулаад Их чуулганаа хийнэ. Өөрийн үгээр явуулах гэсэн, долдойдуулсан хүнээр энэ намыг удирдуулж болохгүй хэмээн мэдээлэв.  Тэд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Зөрчилдөөн юунаас үүсээд байна вэ?

 

МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн:

 

-Нам нэг хүний бодлогоор явахгүй. Хамтын бодлогоор явах ёстой. Үүн дээр зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс бага, их чуулганаа хийж, алдаагаа засч залруулах ёстой.  МАХН-ын Гүйцэтгэх товчоог удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй.

 

-Намын даргадаа хариуцлага тооцно гэж ойлгож болох уу?

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Шууд утгаар нь хэлж болохгүй. МАХН-ын дарга дөрвөөс дээш удаа улиран сонгогдож болно гэж дүрэмд заасан. Намын их чуулгандаа тайлангаа тавиад дахин олонхийн санал авч сонгогдоод явах эрх нь байгаа. Намын дүрмийн дагуу явна. Н.Энхбаяр даргын хувьд тайван ажиллах боломжийг нь өнгөрсөн хугацаанд өгөөгүй. Сонгуульд оролцуулахгүй байсан. Намын бүх хүмүүс хариуцлагатай ажиллах байсан. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрөөс нь өөр Баасанхүүг дэмжих хүн байгаа юмуу. Энэ хүн лав эрүүл биш шүү. Аюурсайхан гишүүний хэлсэн эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хоёр нүүрэлсэн биеэ үнэлэгч гэж Баасанхүүг яаг л зөв дүгнэсэн байна лээ дээ.
2017-10-10
Бямбасайхан:
Сайнхүүгийн Ганбаатарт МАХН-ыг шууд өг энэ хүн Монголыг зовлонгоос аварч Дэлхийд мандуулах сүрхий хүн дээ
2017-10-09
БАТ:
ЭНХБАЯРЫН ХҮЧИНД ГИШҮҮН БОЛЧИХООД ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ ЯРИХ Ч ГЭЖДЭЭ. ӨӨРӨӨ НАМЫН ДАРГА БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ЁСТОЙ ЧАДАХГҮЙ Ш ДЭЭ. БЯМБАСҮРЭН ГЭЖ БАС НЭГ ХОР НАЙРУУЛАГЧ ОЙМСНЫ ХАВЧЛАГА БОЛОХ ГЭЭД ГОРЬДООД ГҮЙГЭЭ ЮМ ДАА.
2017-10-09
mahn:
Enkhbayar bga bolohoor l MAXH gj bga yum sht.Chi bol neg udaa oimsond havchuulagdaj neg udaa az ni taarch songogdson.Uur yu ch hen ch bish.Memu salbadai.Iimerhuu yum yariad bval chi zugeer l martagdana.
2017-10-09
Joom d:
JOOMOO chi dut MAHN chamtai chamgui boldog l baihgui yu daa
2017-10-09
zochin:
Chi bitgii 2 vzvvrtei zvv shig hutsaad bai muu gulug min naad heden awilgatai gas her vv Lee hiij bai
2017-10-09