Макро, микро ба мэргэшсэн сайд
2017-10-09

 

“...Хэрэв У.Хүрэлсүх ЗГ-таа том олигархуудын шууд төлөөллийг оруулах ахул түүний "бүх тунхаглал" учир утгаа алдах нь гарцаагүй...” судлаач Ч.Ганхуяг ингэж дүгнэжээ. Энэ нь хатуу ч үнэн байх

 

Хоёрт мөнгө хүүлэгчдээс Монголыг авраарай. .. гэж Д.Пүрэвдорж гишүүн шинэ Ерөнхий сайдад захиж байсан. Үүний нэгэн адил макро, микро хоёрын ялгааг ойлгодоггүй сайд нарыг дахиж төрд бүү аваарай, У.Хүрэлсүх сайдаа... гэж нийгэм захиалж байна.

 

Урьд төрийн сайдын нэр хүнд шалгуур босго өндөр, улс төрийн арилжаа наймаа авлигын төлбөрийн хэрэгсэл болж, таваар мөнгөний харилцаанд орчихоогүй байхад МАН цэмбэгэр засаг бүрдүүлдэг байлаа. Энэ үед  хэн ч Ерөнхий сайдад нэр дэвшсэн төрийн гэж болох ханатай хүн сайдаар ирнэ гэж салбарынхан тайван хүлээж суудаг цаг байв. МАН-ын завсаргүй засаглаж байх 10-д жилд хаттай, жудагтай төрийн сайдууд засагт заавал байраа олдог байв.  Р.Раш гэж Монголын төмөр зам гэдэг их айлыг сахилга баттай, бүтээлч аж ахуйч хамт олон болгож, олон жил авч явсан.  Их хурлын гишүүн, төрийн сайд байхдаа ёс зүй, хариуцлагын хатуу шаардлагаараа  “төмөр хатагтай” гэж дуудагдаж байсан Т.Ганди нийгмийн хамгааллын сайдыг нэр төртэй авч явсан. Ч.Улаан Сангийн сайдыг эрхэлж байхдаа Оросын талын их өрийг хаахад төлөх мөнгөний менежментийг хийж чадсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж  рекет бүлэглэлийг нам дарж төрөө цэвэрлэж байсан. Төрийн албыг нэр хүндтэй нугалж явсан тэр үеийн гол төлөөлөгч сайдууд  энэ хямарсан, эмх цэгцээ алдсан төрийн албыг цэгцлэх, нурсан салбаруудыг өөд нь татахад яг одоо л хэрэгтэй байгаа. Тийм ч болохоор Т.Ганди, Ч.Улаан, Г.Занданшатар, нээлттэй форумаар танигдсан ногоон намын төлөөлөл байсан Дангаасүрэнгийн Энхбат зэрэг хүмүүсийг сайдын таамагт орж ирэхэд сошиалд илт дэмжиж байна.

 

Мэргэшсэн сайд ба мэргэжлийн сайд гэдэг ойлголтод их ялгаа бий шүү. Барилгачин хүн барилгын сайд, эмч хүн эрүүл мэндийн сайд хийнэ гэвэл өрөөсгөл. Барилгын сайд нь тоосго  өрөх аргыг мэддэг, нэг бол эрүүл мэндийн сайд нь заавал эмч угшилтай нэгэн байх. Ямар ч эх барьчихдаг, даралт хэмждэг байх хэрэгтэй гэж мэргэжлийн Засгийн газрыг андуурвал том явцуурал. Эрүүл мэндийн салбарт эмч хүн хэрэгтэй гээд хувьдаа эмнэлэгтэй нэг эмч даргыг сайдаар  тавилаа. Бодитой юу дээрдэв.  Хувийн эмнэлэгтэй ашиг сонирхолын зөрчилтэй тул нийтийг хамарсан шинжилгээ хэлбэрээр эрүүл мэндийн сангаас хийх санхүүжилт хэний эмнэлгээр дамжих нь л гол анхааралд нь байгаа мэт. Төрөөс иргэдээ хөнгөлөлт үзүүлж санхүүжүүлсэн эмчилгээ шинжилгээ маш хурдан, өргөн далайцтай хэрэгжив. Харин эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг өргөн утгаар нь харж, эрүүл мэндийн үйлчилгээ иргэн бүрт хүрэх суурь өөрчлөлтийг хийсэнгүй. Хувийн эмнэлгүүдийн ЭМД-аас санхүүжилт авах боломж 100 хувь нэмэгдэж, жирийн иргэдийн эмчилгээ тусламж үйлчилгээний чанарт ахиц гарсангүй ТЭГ .  

 

Мэргэшсэн сайд гэдэг бол өөр байх юм. Хувь хүний ёс суртахуун ёс зүй, онцгой чадвар мэдрэмж онцлог дээр зайлшгүй эзэмшсэн байх нэмэлт чадварууд байгаа. Ядаж төрийн бодлого тухайн салбарынх нь хөгжилтэй хэрхэн уялдах, макро ба микро түвшинд асуудлаа ялгаж хардаг байх чадварыг хэн нэгэн эмч, барилгачин, инженээр, багш уурхайчин ямар нэг дамжаагаар шууд олж авахгүй. Үүнийг олон жил төрийн хар бор ажилд нухлуулж, хууль батлах ба амьдралд хэрэгжүүлэх хоёрын ялгаа онцлогийг мэддэг хүн сайд болбол харуулж чаддаг. Үүнийг огцордог засагт байсан Барилга хот байгуулалт, Гадаад харилцааны сайд нар харуулсан гэж хувьдаа дүгнэдэг.

 

МАН  ба МАХН  байхдаа төр барих үед  улс төр, дотоод асуудал нь  хямарсан ч засаг төр хөлд нь чирэгдэхгүй, салбарын ажил нь нурчихгүй яваад  байсан. Энэ бол өнөөх мэргэшсэн сайдууд танхимдаа зонхилж,улс төрөө  төрийн албаас салгаж чаддаг байсныг харуулна.

Мэргэжлийн Засгийн газар гэхээр гавьяат эмч алдарт барилгачин, шилдэг дипломатч, шинийг санаачлагч инженерүүдийн нэрийг дэвшүүлсэн төөрөгдөл яваад байгаа харагдана.   Нийгэм мэргэшсэн сайд буюу  төрийн хүн болж төлөвшсөн үүнийгээ замнал түүх намтраараа харуулсан өргөн мэдлэгтэй, ёс зүйтэй хүн байхыг энэ цаг үе захиалж байна.

 

Мэргэжлийн дипломоороо сайдад өрсөлдөх, нэг бол царайлаг хөөрхөнөөрөө тодрох, нөгөө бол угсаа баян хур хөрөнгөөрөө аархах , ах дүү төрөл саднаараа лоббидох зэргээр  төрийн сайдын сэнтийд сууж чадлаа ч хашиж чадахгүй гэдгийг цаг хугацаа маш тодорхой харуулсан.

 

Улс төрийн талаасаа У.Хүрэлсүх сайд том бүлэглэлийн эсрэг зогсож танхимаа бүрдүүлэхэд хатуу нэхэл, шалаанд байгаа.  Засгийн газраа нөлөөтэй байлгахын тулд парламентаас олон сайд татна гэж мэдэгдсэн. Парламентын түвшинд хийх энэ дархлаан дээр дан дээлтэй мэргэшсэн сайдуудаар  хүч нэмэх болов уу гэж шинэчлэлийг хараалж буй дэмжигчид нь хүлээж байгаа.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ёо, Ганди, Занданшатар мэрэгшсэн сайд гэнэ үү?!? Сэрүүхэн зүүдлэх юм.
2017-10-10
zochin:
ulaan said ynexeer chadbartai xyn , turshlaga gedeg neg jild bii bolchixdoggyi yom, ulaaniig ashiglasan bol shine zasagt nemer bolox bsan bx shy
2017-10-10
zochin:
25 jil ene humuus in hurliin gishuun said hiigeed uls oron dampuurj ard tumen yaduurlaa abilgal heeli hahuuli gaarlaa toriin ondor alban tushaal erhelj bgaa humuust hariutslaga huleelgedeg zarchimiig ogt bhgui bolgoson iim l humuus shu de bitgii humuusiin tarhiig hudlaa uym bichij ugaa Bayarhuu
2017-10-10
Hun meddeg youmaa l bichmeer:
Bayrhuu arabiin ulsuudiig nudend haragdtal saihan tailbarladagsan. Makro managmentiig neg l bolhi bichsen baoihiin. Namuudiin Hunii noots ba songon shalgaruulah arga zam gej baigaad neg saihan bicheech ho. 1. Ner hund turshlaga, mergeshsen baidlaaraa 2. Bogs dolooj hool oldog argaar 3. Turuubcheeree zodoj geh met hoorhon hoshin helbereer neg saohan bicheech
2017-10-10
zochin:
zuv humuusiig nerlej. ed nariig said bolgovol ch Hurelsuhiig demjsendee talarhaj suuy daa. erchuudtei en zeregtseh turiin hun bh erhem chanar burdsen tumur hadagtai shuu, yun odoonii emegtei gishuud zugeer
2017-10-09
Jiriin irgen:
Garchigaa ih onoj ogch. Unendee ene zasagt tiim l humuus us agaar met heregtei bn. Mergejliin geh todotgoltoi zasagt mergejiliin bus buyu makro, mikrogoo oilgodoggui hun taviad bgaa n nuuts bish. Ene niitleld Gandiig durdaj. Gandi bol sain uls torch, chadvarlag emegtei. Toriin said hiij bsan tuund arvin turshlaga bii. Uls tord nuhlagdsan emegtei, eldveer heluuldeg ch ajlaa hiisen shig hiideg emegtei shu. Gandi taniig demjdeg shu.
2017-10-09
Murt baagii:
Ард түмэн хэлсэндээ хүрэхийг чинь харж байгаа шүү Хүрэлсүх сайдаа. Хувийн сонирхолгүй жинхэнэ улс төрч, зарчимч хүнээ сайдад томилох нь зөв шүү сайдаа.
2017-10-09
Зочин:
Улайдаггүй урвагч Улаанаас л хол яваарай.
2017-10-09
muzu muzu:
zarchimch tumur hatagtai GANDIIG DEMJITSGEEYE
2017-10-09
muzu muzu:
Tsogtsetseg Tsolmon yaag adil!!! eruul mendiig seterteid bish chadvartai saidiin gart ugtsguuyu TEHGUI BOL SHAHAANII SAV BOLLOO!!!
2017-10-09
Зочин:
Төрийн төмөр хатагтай Т. Ганди байх нь зөв шүү. Манай улсад цөөн тооны төрмөл улс төрчдийн нэг гэж бодож байна. Раш гуай ч мөн адил, улс эх орныхоо төлөө гэсэн хүн. Даан ч нас нь өндөр болж байгаа байх даа
2017-10-09
!:
Нямдорж Хууль зүйн сайдад болж байна Хүрэлбаатар Сангийн сайдад болж байнаа энэ хоёр хийж чаднаа, Улаан бол чадахгүй туйлбаргүй Ерөнхий сайдаасаа урваж ч чадах хүн ҮҮнийг анхаар !
2017-10-09
төрийн сайд:
Сайдад сайхан хөөрхөн хүүхэн цаашаа.. төрийн сайдад хэдхэн шалгуур ашиг сонирхлын зөрчилгүй, хатуу зарчимтай. төрийн ажлын туршлагатай байх ..
2017-10-09