Сэм Смит Австралийн эрх баригчдыг шүүмжлэв
2017-10-09

Британийн нэрт дуучин, “Оскар”-ын шагналт Сэм Смит хэдхэн өдрийн өмнө өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, олон нийтийг гайхшруулсан билээ.

 

 

Өдгөө 25 настай дуучин залуу өнгөрсөн долоо хоногт Нью Йорк хотноо “Why” цувралын од Брэндон Флуннтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн юм. Тэгвэл дуучин залуу олон улс тэр дундаа Австралийн эрх баригчдыг ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүссэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр “Одоо иргэдийнхээ хүслийг сонсох хэрэгтэй. Австралийн олон залуус эрх чөлөөтэй хэн нэгнийг хайрлах хэрэгтэй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл би энэхүү кампанит ажилд оролцоход бэлэн” гэж хэлжээ.

 

Австраличууд эрх баригчдаасаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, өнөөг хүртэл тэмцсээр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин