БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглолоо
2017-10-10

 

БНСУ-ын Засгийн газар тус улсад сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүрмөсөн хориглолоо хэмээн энэ сарын 5-ны өдөр Хууль Зүйн Яамнаас нь албан ёсоор танилцуулав. Уг шийдвэр нь тус улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарах аж.

 

Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомсдож байгаатай холбоотой юм байна.

 

Өнгөрсөн онд БНСУ-д нийт 117 656 гадаад оюутан суралцаж байсан бол энэ оны 8 дугаар сарын байдлаар 136 234 суралцаж буй нь өмнөх оныхоос 15.9 хувиар өссөн дүн юм.

 

БНСУ-д оны эхний 8 сарын байдлаар манай улсын 6 420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3 242, үндсэн ангид 3 178 оюутан суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

 

Дээрх шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлийн шатанд гадаад оюутан авч ажиллуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөхөөр болсон байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аргагүй шдээ
2017-10-10
zochin:
Yana daa heden huuhduud mini
2017-10-10