Зак Хардакер шийтгэл хүлээв
2017-10-10

 

Английн Рагбийн шигшээ багийн шилдэг залуу хамгаалагчдын нэг Зак Хардакер тоглох эрхээ 2 жилээр хасуулжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт түүнээс сэргээшийн шинжилгээ авахад санаанд оромгүй үр дүн илэрч, хар тамхи(кокайн) хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

 

Энэ жил 25 настай шилдэг хамгаалагч ингэснээр өөрийн тоглодог Каслфорд клубээс шууд хасагдсан байна. Мөн өнгөрсөн даваа гарагт Английн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлахад түүний нэр багтаагүй аж.

 

Залуу тоглогч хэдийгээр багийн хамтрагчид, дэмжигчдээсээ уучлалт гуйсан ч бүх зүйл оройтсон байсан юм. Хоёр жил тоглох эрхээ хасуулсан тэрбээр 2019 онд Япон улсад болох ДАШТ-нд оролцох боломжгүй болжээ.  

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин