Обамагийн “ангараг” төлөвлөгөөг Трамп “сар” болголоо
2017-10-10

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс энэ амралтын өдөр тус улсын Сансар судлалын хүрээлэн буюу “НАСА” дээр очиж, удирдлагуудтай нь уулзсан талаар “www.fortune.com” сайт мэдээллээ. Тэрбээр ажлын айлчлалынхаа үеэр “Ерөнхийлөгч Дональд Трампын тэргүүлж буй Засгийн газрын үед АНУ-ын сансарын нисгэгчид сар руу дахин очих болно” хэмээн хэлжээ.

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс

 

Дэд ерөнхийлөгч “Бид сар руу буцах болно. Гэхдээ энэ удаад зөвхөн саран дээр хөлийн мөр үлдээх эсвэл АНУ-ын төрийн далбааг мандуулахгүй. Харин энэ удаа илүү үр бүтээлтэй ажлуудыг хийнэ. Бид мэргэжилтнүүдийнхээ тусламжтай саран дээр станц барих, оршин суух, бусад гариг руу явах аяллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно” гэж хэллээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үед америкчууд сар руу дахин хөөрөхөөр төлөвлөж байсан харин Цагаан ордны тэргүүн Барак Обама болсны дараахан сар дээр буух төлөвлөгөө ангараг болж өөрчлөгдсөн билээ.

 

“НАСА” өнгөрсөн 2010 оноос ангараг руу сансрын нисгэгчээ илгээхээр төлөвлөж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа роботуудаа илгээж, их хэмжээний мөнгийг зарцуулаад байсан юм.

 

Долоон жилийн турш хэрэгжсэн “Ангараг” төлөвлөгөө ийнхүү Трампын Засгийн үед “сар” болж өөрчлөгдлөө.

 

Майк Пэнсийн мэдэгдлийг “НАСА” хэрхэн хүлээн авснаа одоогоор мэдэгдээгүй байгаа ч ойрын хугацаанд хувийн хэвшлийн компаниудын тусламжтай “АНУ дахин сар руу сансарын нисгэгчээ илгээх”-ээр төлөвлөж буй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Hariinhantai shurguulduj baij aluulah ni ted arabuud shig 2hon undur nuraahgui. Bugdiig ni helgui dulii bolgoh biz.
2018-08-13
kkkk:
hooe saran deer manai medliin gazar bas baigaa shuu erthen umchluliin gerchilgeeegee avtsgaay
2017-10-10
Зочин:
Ene Trump yer ni yu l khiigeed baina daa.Ene yanzaaraa bol aguu ikh amerikiig bui bolgoj chadaa gej .
2017-10-10