Ослын улмаас хүний амь эрсэджээ
2017-10-10

Энэ  сарын 09-ний даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 27 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 12 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

 

Орон нутагт Увс аймагт ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирчээ. Тухайлбал:  Увс аймгийн нутаг Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй Мустанг маркийн мотоцикль онхолдож, жолооч 31 настай О-н амь нас хохирсон.  Мөн ХУД-ийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701-р байрны замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 настай П-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Архи ууж тээврийн хэрэгсэл жолоодох оо больё. Замын хөдөлгөөндөө соёлтой оролцоочээ.
2017-10-16
ЗОЧИН:
ОСЛООР АМИА АЛДАГСАД ЗАМАА АЛДЛАА. СОГТУУ ГАЛЗУУ ЯВДАГ ЮМ УУ? МОТОЦИКЛИЙГ ЖУРАМЛАХ АМАРХАН ШҮҮ ДЭЭ.БИЧИГ БАРИМТ ДУТУУ АНГИЛАЛАГҮЙ МОТОРИЙГ ШУУД УСТГААД БАЙГААЧ.ХУЖАА МОТОР ЗАРЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЖУРАМЛААЧ. МОТОР ЗАРАХДАА СЭТГЭЦ ЭРҮҮЛ ГАЛЗУУ БИШ ХҮМҮҮСТ ЭМЧИЙН ТОДОРХОЙЛОЛТООР ОЛГООЧ. СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ ДЭЭРЭЭС НЬ АРХИА УУЧИХААД ТЭГЭЭД Л САНСАРТ НИСЭЭД ҮХЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ.ЦӨӨХӨӨН МОНГОЛЧУУД ТӨМӨРӨНД ДАРУУЛЖ ҮХЭЭД ДУУСЛАА. ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭЧ ЯАНАА МОНГОЛЧУУДАА
2017-10-10