Эмч нар энэ сарын 13-нд ажил хаялт зарлана
2017-10-10

 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт өнөөдөр шаардлага хүргүүллээ.

 

Тэд Засгийн газарт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавиад байгаа. Гэвч Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан тул цалин нэмэх бололцоогүй гэдгээ мэдэгдсэн.

 

Б.Мягмар: ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавьж байна

 

Шаардлага хүргүүлэх үеэр Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмарын сэтгэгдлийг сонслоо.

 

-“Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 он гарсаар багагүй хугацаанд цалин орлогоо нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж, жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяхаа мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагууд хоорондоо бичиг цаас шидэлцэж, УИХ-ын танхимд цалин нэмэх шаардлагатай байна гэсэн яриа өрнөсөн төдий л байна. Тиймээс Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр 2017-2018 онд цалин нэмэгдүүлэхгүй гэсэнтэй холбоотой шаардлага хүргүүлсэн.

 

Бид аравдугаар сарын 13-нд хугацаагүй ажил хаялт зарлана. Гэхдээ УИХ-ын чуулган дээр эрх баригчдын зүгээс цалин нэмэгдүүлэх асуудлыг судалж үзье гэсэн байр суурьтай байгаа. Харамсалтай нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж буйтай холбоотой цалин нэмэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс бид төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС-гийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тавьж байна.

 

Энэ шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу бусад салбарт ажиллаж буй төрийн үйлчилгээний ажилчидтай хамтран ОУВС-гийн гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Цаашид хугацаагүй ажил хаялтад шилжинэ.

 

Д.Цэцгээ: Тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Цэцгээ

 

 -Бид үнэхээр тэвчихээ байгаад тэмцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь зээлтэй, түрээсийн байранд амьдардаг гээд зовлон их. Эрүүл мэндийн салбар, эрүүл мэнд гэдэг хамгийн үнэтэй зүйл. Үнэт зүйлийнхээ ард зогсож буй эрүүл мэндийн салбарынхаа амьдралыг, нийгмийн асуудлыг харахгүй бол хэцүү болчихлоо гэдэг тэмцлийг бид өрнүүлж байгаа юм.

 

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх бүрэн боломж байна. Жишээ нь, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хуулийн хүрээнд ажиллуулбал бидний цалинг нэмэх боломжтой. Төр засгийн буруу бодлогоос болж бидний хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа.

 

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувь нэмэхэд 156 тэрбум төгрөг хэрэгтэй.Төр концессийн гэрээнд хэдэн тэрбумыг зарж байгаа билээ. Сэтгэл, зүтгэл гаргавал цалин нэмэх боломжтой гэж бид үзэж байна.

 

Р.Дулам

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Багш эмч нарын цалинг ур чадвартай нь уялдуулсан системд шилжих нь зөв. Нийтэд нь цалин нэмнэ гэдэг чинь тэнэг хэрэг. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ур чадвар сайтай нь өндөр цалингаа авна л биз. Жишээ нь өнгөрсөн зун ээжийн маань бие муудаад түргэн дуудсан чинь эмч бүсгүй нь үзчихээд эм ч бичиж өгөөгүй өвчин намдаах тариа хийгээд явсан байсан. Маргааш өглөө нь ээжийн маань бие дахин муудаад л бурхан болсон доо. Ийм эмч тэгээд өндөр цалин авч таарах уу??? Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлвэл яасан юм бэ?
2017-10-11
Зочин:
niigmiin setgel zui bagsh emch boloe gedeg setgelzuiruu ediin zasgiin hoshuurgiin zamaar l shiljuulne you gesen ug ve geheer shuugch prokuroruud shig tsaling n mash ondor tavij ogoh heregtei arvan jil togsoj bui huuhed shuugch prokuror bish emch esvel bagsh boloh husliig nemegduulj ogoh heregtei. ene n olon eireg ur dagavaruudiig avchirna you ve geheer hun hunshig bolj tolovshvol ene niigemd bga buh bulai buzar buhen tsagdaa prokuror shuugtei yalgaagui ooroo niigmiin huuliar arilj alga bolno. eruul saruul osoj tornison irged adaglaad l emendee ih mongo zartsuulaad baihgui shuu dee ter ch utgaaraa ed horongo aldval aldaaguid toost, ERUUL MENDEE ALDVAL BUGDIIG ALDSAND TOOTS GEDEG BAIHAA
2017-10-11
ЧАГНУУР НЬ:
ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ШААРДЛАГА НЬ НЭГ ТАЛДАА ЗӨВ Ч ЯГ ОДООХОНДОО ЭНЭ БОЛОМЖГҮЙ ГЭДГИЙГ ХАА ХААНАА МЭДЭЖ БАЙГААШТ. ЭМЧ БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ГАНЦХААН БОЛОМЖ БИЙ.ГАДААДАД БАЙГАА ОФФШОРЧДЫН МӨНГИЙГ ОЛЖ ИРЭЭД БАГШ ЭМЧ ЭМЧ НАРТАА ТАРААГААД ӨГӨӨЧ. ЭСВЭЛ АЙМААР ИХ ИДЭЖ УУГААД БУРЗАЙСАН ХУЛГАЙЧ НАР ЭНЭ ХЭДЭН БАГШ ЭМЧ НАРЫГ БАЯРЛУУЛААЧ. МУУХАЙ ДЭЭР УЛЦАН ГЭГЧЭЭР САРАНГЭРЭЛ САЙД БОЛДОГ НЬ ЮУ Ч БИЛЭЭ.ЭМЯ ингээд ЧАДАРДАГ ЮМ БАЙЖ. АНХАН ШАТАНД АЖИЛЛАЖ БАЙГАА САЛБАРАА МЭДДЭГ ШИЛДЭГ БОЛОВСОН ХҮЧИН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БАЙХГҮЙ ЮМ УУ? ТЭР СЭТГҮҮЛЧИЙГ ЭМЯ _хаан ЯАМ РУУГАА БИТГИЙ ОРУУЛ.НААД НӨХӨР ЧИНЬ ЭВГҮЙ ГАР ХУЛХИНЫ НӨХӨР ШҮҮ.БОЛМЖ НЬ БАЙВАЛ ЧАДВАРААР НЬ ЦАЛИНГИЙ НЬ НЭМЭХ НЬ ЗӨВ ГЭЭД МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙСАН НӨХӨР. УЛСЫН ТӨСӨВӨӨ ЯДАХДАА ТУХАЙН САЛБАРЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ХАРААД ТООЦОО СУДАЛДААТАЙ ЮМ ЯРЬЖ БОЛДООГҮЙ ЮМ УУ? ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХҮН ШҮҮ ДЭЭ. ХА ХА БААСАН ГҮНДАЛАЙ ЛАМБАА МЭТИЙН ЦОГЛОГ САЙДУУД ХАА
2017-10-10
Tsl:
Zeelee avaad yvii l geh bailgui uur yahav de
2017-10-10
Irgen:
Tsalingaa golood baigaa bol uur ajil hiigeech.Hen ta nariig emch bol gesen ym.
2017-10-10
zochin:
Hutsdag gulugnuud ve.Emch ner zuusen aluurchid shuu dee ta nar.
2017-10-10
Зочин:
Сэтгүүлч хүнээр сайд хийлгэхгүй шүү
2017-10-10
зөв:
Зөв . Дэмжиж байна.
2017-10-10