Каталон тусгаар тогтнолоо зарлахаа түр хойшлууллаа
2017-10-11

Испанийн Каталон муж энэ сарын 1-ний өдөр тусгаар улс болох асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ. Санал асуулгад нийт 2.2 сая иргэн саналаа өгсний 90 хувь нь “Каталоныг Испанис ангид, бие даасан тусгаар улс болох”-ыг дэмжсэн юм.

 

Каталоны тэргүүн  Карлес Пуйчдемон

 

Испанийн эзэн хаан Филипп болон Ерөнхий сайд Мариано Ражой  нар энэхүү санал асуулгын дүнг “хууль бус” хэмээн мэдэгдэж, “Шаардлагатай гэж үзвэл шахалт үзүүлэх болно” хэмээн сануулсан юм.

 

Тэгвэл Каталоны тэргүүн  Карлес Пуйчдемон тусгаар тогтнолоо зарлахаа хэсэг хугацаанд хойшлуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр энэ талаар мэдэгдэж Испанийн эрх баригчидтай хэлэлцээр хийх эрх өгөхийг парламентаасаа хүсчээ. Тэрбээр “Бид бууж өгөөгүй. Зөвхөн өнөөдөр үүсээд буй уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд хэлэлцээр хийх хүсэлт гаргасан” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин